Нисэх буудалд хоноглодог дүрвэгч эр Канадад амьдарна
2018-11-27

Малайзын нийслэл Куала Лампур хотын олон нисэх буудалд олон сарыг өнгөрүүлсэн Сирийн иргэн Хассан аль-Контерт Канадын эрх баригчид орогнол олгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Иргэний дайн болон дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэсэн эр долоон сарын хугацаанд уг нисэх буудалд хоногложээ.

 

Тэрбээр энэ оны эхээр өөрийнхөө видео бичлэгийг цахим сүлжээнд нийтэлж, иргэдийн анхаарлыг татсан билээ.

 

Өдгөө 37 настай ирэх долоо хоногт Канадын Ванкувер хотноо очих гэнэ.

 

Хэвлэлээр цацагдсан дээрх мэдээллийг Канадын Халамжийн байгууллагаас баталж “Тийм ээ энэ бол үнэн. Тэрбээр олон сар нисэх буудалд амьдарсан. Одоо түүнд тухтай гэр орон хэрэгтэй. Түүний түүх бол эр зоригийн түүх” гэж мэдэгдлээ.

 

Хассаныг Куала Лампураас Ванкуверт авчрахаар иргэд мөнгө цуглуулж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин