Гэр, бууц шатаж хоёр хүн нас баржээ
2018-11-27

 

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Хар дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 55 км-т/ малчин М-ийн 4 ханатай гэр, малын хашаа, бууц 11.26-ны өдрийн 09:50 цагийн орчим шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:06 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай 40 км зам туулан 11:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Ц /92 настай, эмэгтэй/, Ц /80 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин