МАН: 27 гишүүн хуралдаанд оролцоогүй байна
2018-11-27

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлэгтээ өгсөн. УИХ-ын нэр бүхий 35 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг дэмжиж, гарын үсэг зурж, мэдэгдэл гаргаад байгаа. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд 35 гишүүн оролцож, дээрх асуудлыг хэлэлцэн, Засгийн газрыг огцруулахгүй байхыг дэмжсэн шийдвэр гаргасан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. 

 

Харин Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нэр бүхий 27 гишүүн бүлгийн хуралдаандаа оролцоогүй байна. Тиймээс бүлгийн шийдвэрийг хүчингүй гэж үзэж байгаагаа гишүүн Н.Номтойбаяр мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Къ:
МАН-ийн шинэ залуу УИХ гишүүдэд хэлэхэд ард түмэн та бүхэнд их итгэл хүлээлгэсэн. Харин та бүхэн төрийн өндөр албан тушаалд суугаад 2 хон жилийн дотор яасан муухай худалч, Хулгайч болчихвоо. Яаж ард түмний татварын мөнгө буюу төрийн мөнгийг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд Жижиг дунд бизнec эрхлэгч биднээс хулгай хийж чадваа. Бид жилийн 24%-ийн хүүтэй мөнгөнд дарлуулаад өндийж суухад хэцүүхэн байгааг яагаад ойлгодоггүй юм бэ!!!Та нараар Монголын ирээдүйг төсөөлбөл магадгүй 20 жилийн дараа Монгол улс мөхлийн хэмжээнд хүрэх юм байнаа. Та нар Монголын эмгэнэл болчоод байна. Та нарт амьдрах 40-50 жилийн нас байхад удахгүй улс төрийн карьe р нь дуусах М.Энхболдтой тэмцэх үe нь биш юм байна. Та нар өөрөө өөрсөнтөөгөө тэмц. Энэхүү постыг мөнгө аваад биччихсэн гэж бүү бодоорой. Жижиг дунд үйлдвэрийн салбарт 19 жил зүтгэж зовлон жаргалыг үүрч ирсэн монгол улсын жирийн 1 иргэний хуваарь бичлээ. МОНГОЛ УЛС МИН МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.
2018-11-28
Зочин:
Огцруулья гэсэн гишүүдийг хуралд оруулахгүй байх нь ёстой ашиг сонирхолыг харгалзсан юм бишүү?
2018-11-27
Их мэдэгч:
бүлгийн хурлын ирц 50 хувиас дээш байгаад хуралджээ. Хурлыг хүчингүй гэх ямарч үндэслэл алга эрхэм Номтойбаяр гишүүнээ.
2018-11-27