Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-11-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 ì/с. Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

 

Төлөв байдал: 30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас, 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 29-нд зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын Өвөр хоолойгоор 12-14 м/с, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Shuud.mn
Сонин хачин