Lion Air: Ахмад зорчигчдоо аврахад хэтэрхий оройтсон байжээ
2018-11-28

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737" онгоц өнгөрөгч сард Ява тэнгист осолдсон билээ.

 

 

Ослоор тус онгоцонд зорчиж явсан 189 хүн бүгд амиа алдсан юм. Амиа алдагсдын дунд бага насны гурван хүүхэд байжээ. 

 

Аврагчид ослын газар ажилласаар байгаа бөгөөд амиа алдагдсын цогцсыг эрэн хайсаар байна.

 

Онгоцны хар хайрцгийг олж, мэдээллийг тайлах ажиллагаа үргэлжилсээр буй талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Өнөөг хүртэл онгоц яагаад осолдсон нь нууц байна. Хар хайрцагны эхний мэдээллийг тайлахад ахмад Нурчао Утомо эцсийн амьсгалаа хураах хүртлээ зорчигчдыг аврахын тулд бүхий л хүчээ дайчилсан аж.

 

Ахмад чанга яригчаар "Битгий сандарцгаа. Надад итгэ. Би та нарыг эсэн мэнд гэрт тань хүргэх болно" гэж хэлжээ. Түүний ийнхүү хэлсний дараа онгоц дэлбэрчээ. 

 

Уг онгоц Жакарта хотын нисэх буудлаас хөөрөөд 10 хан минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, удалгүй төв станцаасаа холбоо тасарсан юм. 

 

Онгоц осолдсон шалтгааныг техникийн бүрэн бус байдлаас болж осолдсон хэмээн олон нийт хардаж байгаа. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй юм. Учир нь уг онгоцыг энэ онд үйлдвэрлэсэн цоо шинэхэн онгоц байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Huurhii duu....um maanii badmi hum
2018-11-28