Ангараг гаригийн шинэхэн гэрэл зургийг дэлхий рүү илгээжээ
2018-11-28

АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу "НАСА"-ийн хөөргөсөн сансрын төхөөрөмж болох "InSight" өчигдөр 15.00 цагийн орчимд Ангараг гаригийн  Элизия  бүсэд амжилттай газарджээ. 

 

 

Уг төхөөрөмж долоон сарын хугацаанд 480 сая километр замыг туулсан юм. 

 

"InSight"-ийн гол үүрэг бол гаригийн дотоод орчныг судалж, уг гариг хэрхэн бүрэлдсэнийг олж тогтоох аж.

 

 

"НАСА"-ийн мэргэжилтнүүд уг баяртай явдлаас хэдхэн цагийн дараа тус төхөөрөмжөөс анхны гэрэл зургийг хүлээн авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Энэхүү зургаас улаан нүдэн гаригийн тоосонцрууд болон үзэгдэх орчныг харах юм. Уг зургийг тус агентлаг албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин