АНУ-ын хил орчимд 8000 гаруй хууль бус цагаач бий
2018-11-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудастаа Мексикийн эрх баригчдад хандан нэгэн жиргээг нийтэлсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр "Шаардлагатай гэж үзвэл АНУ, Мексиктэй хиллэдэг өмнөд хилээ хаах болно" гэж жиргэжээ. 

 

АНУ-ын цагаачлахаар ирсэн Латин Америкийн орнуудаас ирсэн олон мянган цагаачид энэ амралтын өдөр хоёр улсын хил дээр үймээн дэгдээсэн юм.

 

Үймээн дэгдээсэн гэх 42 хүнийг Америкийн цэргийн албан хаагчид баривчилжээ. Цэргүүд үймээнийг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласан гэнэ. 

 

Хоёр улсын хил орчимд ойролцоогоор 8,200 орчим хууль бус цагаач байна. Хууль бус цагаачдаас болж Ерөнхийлөгч Трамп Ойрхи Дорнодын орнуудад цэргийн ажиллагаанд оролцож байсан хашир туршлагатай 7,000 орчим цэргийн албан хаагчаа өмнөд хил рүү илгээсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин