Ирэх сарын 1,2-нд цас орж, хүчтэй салхилна
2018-11-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээгээр ирэх арван хоёрдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар 2-ны өдөр ихэнхи нутгаар цас орж салхины хүч ширүүснэ. Онцгой байдлын албанаас болзошгүй аюулаа урьдчилан сэргийлэхийг олон нийтэд онцгойлон анхаарууллаа. 

 

Энэ сарын 30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас, 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 29-нд зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын Өвөр хоолойгоор 12-14 м/с, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

 

Харин арванхоёрдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Shuud.mn
Сонин хачин