ОХУ-ын тал Украины цэргүүдэд ял онооно
2018-11-28

ОХУ-ын усан хилийг зөрчсөн Украины тэнгисийн цэргийн гурван хөлгийн гишүүдийг хорихоор болсон талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

 

Оросын эргийнхэн сануулгыг нь үл тоосон хөлгүүдийг нь олзолж, улмаар багийн 24 гишүүнийг нь баривчилсан юм.  Хөлгүүд Азовын тэнгисийг гатлан Мариуполь боомтод хүрэхээр явж байсан гэнэ. 

 

Крымийн шүүх өнөөдөр ОХУ-ын хилийг санаатайгаар зөрчиж, эсэргүүцэл үзүүлсэн багийн гишүүдийг хорих шийдвэр гаргасан аж.

 

Тэдэнд хамгийн багадаа зургаан жилийн ял оноож магадгүй байгаа талаар ойрын эх сурвалж өгүүлэв. 

 

Оросын талд баригдаад буй дээрх цэргүүдийн гурав нь өчигдөр "Орт 1" сувагт ярилцлага өгөх үеэрээ "Бид санаатайгаар улсын хил давсан. Энэ бол үнэн" гэж ярьжээ.

 

Ярилцлагын дараахан Украины Гадаад хэргийн яам дургүйцлээ илэрхийлэн "Тэд албадлагаар худал мэдүүлэг өгсөн. Оросын тал байцаалтын үеэр цэргүүдэд сэтгэл санаа болон бие махбодийн хохирол учруулахгүй байхыг хүсч байна" гэж мэдэгдэв. 

 

Украины хөлгийг олзолж, цэргүүдийг нь баривчилсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-тай хиллэх бүс нутгуудад ЦЭРГИЙН ДЭГЛЭМ тогтоосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
АНУ-,УКРАЙНИЙГ НАТО-Д ЭЛСҮҮЛЖ ОРОСЫН ХИЛД ШАХАН ИРЖ ХАРИУ ДАЙНИЙГ ӨДӨӨСӨН ДЭЛХИЙГ ДАНГААР НОЁРХОХ САНААРХАЛАА ГҮЙЦЭЭХИЙН ТУЛД ОРОСЫН ХИЛДЭЭР АЮУЛТАЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН ҮҮНИЙ УЛИААС ОРОС ХАРИУ АРГА ИЭМЖЭЭ АВАХААС АРГАГҮЙ БАЙДАЛД ХҮРЧ ДАЙН ДЭГДСЭН ЯНКУУДИЙН ХОРТ БОДЛОГО ДЭЛХИЙН ОЛОН ОРОНЫГ СҮЙРҮҮЛСЭНИЫГ БҮҮ МАРТ !!!!
2022-05-18
bi orosiig demjij b tend donbass donetssk t orosuudiig evrei narshig uzej daramtldag
2022-03-23