Он гарсаар 0-5 насны 2844 хүүхэд түлэгджээ
2018-11-28

 

Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж 0-5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл өндөр байна.

 

Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар 10880 хүүхэд гэмтлийн байдлаар өвчилж байсан бол 2018 оны байдлаар 15385 болж, өсчээ. Мөн бага насны хүүхдийн түлэгдэлт 2652 байсан бол 2018 оны аравдугаар сарын байдлаар 2844 болтлоо өссөн байна. Тиймээс “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг НЭМҮТ, ГССҮТ, Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас хамтран эхлүүлжээ.

 

Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй хор хохиролнь эрсдэлтэй, аюултай гэмтлийн нэг юм. Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд өртөжнас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь  жилээс жилд буурахгүй байна.

 

2018 оны эхний арван сарын байдлаар 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 15385 байгаа нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Харин 0-5 насны хүүхдийн  осол гэмтлийн өвчлөлийн 18.4 хувийг нь түлэгдэлт эзлэж байна.

 

Түлэгдэлтэд 0-5 насныхан хамгийн их өртдөг буюу энэ оны байдлаар 2844  хүүхэд түлэгджээ. Хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгдэж гэмтсэн байна.

 

Иймд хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын  чанар,  улмаар улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаад байна.  Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх нь асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага юм. Тиймээс “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2“аяныг хоёр дахь жилдээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг, “Холт интернэшлл” Олон Улсын байгууллага тус тус хамтран зохион байгуулж байна.

Shuud.mn
Сонин хачин