УИХ-ын чуулган түр завсарлав
2018-11-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 57.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулахын өмнө гишүүн С.Бямбацогт горимын санал хэллээ. Тэрбээр "УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдах гээд ирц бүрдэхгүй байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой Ёсзүйн дэд хороог хуралдуулах гишүүдийн болон олон нийтийн шаардлага байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг нэр бүхий гишүүд тавьсан. Тийм учраас Ёсзүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганыг түр завсарлуулж өгөөч. Үүний дараагаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцье" гэлээ. 

 

УИХ-ын дарга М.Энхболд "Ёсзүйн дэд хорооны дарга санал гаргаж байна. Тиймээс Ёсзүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганы түр завсарлуулёъя" хэмээв. 

 

Ийнхүү УИХ-ын чуулганы түр завсарлалаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Төрийг гацаахаа больцгоо МАНАН. УИХ тарвал таарна.
2018-11-29
зочин:
ийм хуулиа мэддэггүй мал ХЗЯамны сайд байсан гээд бодохоор ой гутам юм.
2018-11-29