Дэмжлэгийг парламентын гаднаас бус дотроос хайж Засагтайгаа үлдэнэ, МАН-ын дарга аа
2018-11-29

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үлдэх үү, үргэлжлүүлэн ажиллах уу гэдэг асуултын тэмдэгтэй өдрүүд үргэлжилж байна. Энэ асуудлыг  хуулийн хугацаанд өнөө, маргаашийн аль нэгэнд УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

 

 МАН-ын даргын тэргүүлсэн Засгийн газрыг байгуулагдахад тогтвортой төр, засаг тогтвортой ажиллаж, эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь гэсэн итгэл  олон түмэнд байсан. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх Засгийн газрын бэлтгэсэн хэлэлцээрийн дагуу  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулснаас МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр цаасан дээр тамгалснаас цаашгүй явж байна.

 

Харин ирэх оны улсын төсөвт эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг тусгасан. Тэдэнд 2020 оны сонгуульд хүртэл бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх боломж бол ирэх он гэдгийг нийтээрээ мэднэ. Тиймээс амлалтаа 100 хувь биш гэхэд заримыг нь эхлүүлсэн байх цаг хугацааны хайчилбарыг аль ч эрх баригч сонгуулийн өмнөх жилээр тооцдог нь гэм биш зан.  Сөрөг хүчин ирэх оны улсын төсвийг хэт хөөсрөлтэй, сонгуулийн жилд зориулсан, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж шүүмжилж байгаа нь ч үнэний ортой.

 

Гэвч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж,  их бүтээн байгуулалтаа өрнүүлэх жилийн босгон дээр Засгийн газраа огцруулах уу, үлдээх үү гэсэн улс төрийн тогтворгүй байдлыг эрх баригчид өөрсдөө үүсгэж, намын хагарал нь улс төрийн хямралт байдал руу түлхэхэд хүрээд байна.  Сайд нар нь ЖДҮХС-гаас зээл авсан, ёсзүйн алдаа гаргасан Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцоогүй гэх зургаан үндэслэлийг Ерөнхий сайдыг огцруулах бичигт дурдсан.

 

Өнөөдрийн тухайд Засгийн газрын танхим хоёр дахь сайдаа огцруулаад байгаа. ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарч,  салбарын сайд Ж.Бат-Эрдэнийг огцруулж, Я.Содбаатарыг томилоод байсан. Гэвч сайд Я.Содбаатар эдүгээ ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан зээл авсан нь илэрч, шалгагдаж байгаа. ЖДҮХС-гаас нэр бүхий албан тушаалтнуудад зээл олгосон хэргээр ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг огцруулж,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ буцаасан. Цаашлаад Х.Баделхан нарын Засгийн газрын хэд хэдэн гишүүн шалгагдаж байгаа юм билээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн. Гэхдээ тус байнгын хороонд хамаардаг гишүүдийн олонх нь  Ерөнхий сайдыг огцуурах бичигт гарын үсэг зурсан, огцруулахыг дэмжиж байсан эрхмүүд.

 

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан бол, 35 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, мэдэгдэл хийсэн. Ер нь хуулиараа Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын гишүүдийн 4/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барьж хэлэлцүүлдэг. Түүнээс бус Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг дэмжсэн санал хураалт,  төсөл өргөн барина гэсэн заалтгүй. МАН-ын 64-ийн бүдүүн бүлгээс Б.Батзориг, Д.Лүндээжанцан нар аль ч талд нь гарын үсэг зураагүй байгаа. Учир нь гишүүн Б.Батзориг шалгагдаж байгаа бол Д.Лүндээжанцан гишүүн байнгын хороог  даргалан удирдаж байгаагаас ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн юм билээ. Гэхдээ тэр  Байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулах саналд эсрэг кноп дарсан харагдсан.

 

УИХ дахь сөрөг хүчин АН, гурав дахигч хүчний төлөөлөл МАХН Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа. Харин байр суурь нь тодорхойгүй, аль алиныг нь дэмжихгүй гэж шүүмжилсээр ирсэн бие даагч гишүүн С.Жавхлангийн саналаар Засгийн газар огцрох эсэх нь шийдэгдэхээр байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд гишүүн С.Жавхлан хуралдаанд оролцож санал өгөхгүй  бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг дэмжиж байгаагаа биеэр илэрхийлсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр гишүүн Б.Батзоригийн байр суурь ч эргэлзээтэй.  УИХ түүнийг сайдаас нь огцруулсан ч бүрэн эрхийг нь хамгаалсан. Тиймээс бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээж сайдаасаа огцорсон тэрбээр Засгийн газрын эсрэг кноп дарсан байхад гайхах зүйлгүй, танхимын сайд Ц.Цогзолмаа хүртэл Ерөнхий сайдаа огцруулахад гарын үсэг зурчихаад байхад.

 

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан нэр бүхий гишүүд  дээрх асуудлыг хэлэлцэх үед “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байх”-ыг шаардсан Ёсзүйн дэд хороонд тавиад байгаа.

 

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн тухайд парламентад суудалгүй улс төрийн хүчний  удирдлагуудтай уулзалт хийж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг "дэмжлэг"-ийг авч байсан. Гэхдээ асуудлыг парламентын гаднах улс төрчид бус парламентад суудал бүхий намын гишүүд шийдвэрлэнэ. Тэр дундаа өөрийнх нь тэргүүлсэн намын гишүүд гэдгийг тэрбээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс дэмжлэгийг парламентын гаднаас бус дотроос хайж, тэр дундаа өөрийнх нь эсрэг санал гаргасан намын гишүүдтэйгээ эвээ ололцох нь нэн намын даргын нэн тэргүүний үүрэг байлаа. 

 

Ямартай ч МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ дахь бүлгийн 27-той өнөөдрийг хүртэл улс төрийн тохироонд хүрээгүй толхилцсоор л байна. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
НАМЫН ГИШҮҮДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОЖ ТЭДНИЙГ НЭГТГЭЖ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮН УЛСЫГ ЗӨВ ТАЙВАН БАЙЛГАЖ ЧАДАХ УУ? ?РӨНХИЙ САЙД ЧИНЬ Л ХЭДЭН ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРИЙН НӨХӨДТЭЙ БУЖИГНУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
2018-12-01
Ардын нам, ард түмний нам болохоос ямар хүрэлсүх гэгчийн нам юмуу. Ажлаа хийж чадахгүй хамаг юмны үнэ өсгөж хаячихаад юун сүртэй юм.
2018-11-30
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-30
zochin:
ESaidiin ajliin chiilguui, ter Ouunerdene nuugdmal, bulchaig il todoor chelj yrij bna, charin O.Sodbileg ingej chuumjleltei chandaj er chadachgui, ylgaa baigaa bizdee. M.Enchbold amid uu ?? chaana baisan um?, ulsiin chemjeend eren survaljlaad ??? kkk
2018-11-30
ИРГЭН:
ЁСТОЙ ҮНЭН ЮМ БИЧЖЭЭ.ДЭМЖИЖ БНА.ХҮРЭЛСҮХ.ОЮУНЭРДЭНЭ.АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ГАНЗАГА НИЙЛЖ БХ ШИГ.ОЮУНЭРДЭНЭ ИХ ХУРАЛД ОРЖ ИРЭЭД ХОЁРХОН ЖИЛ БОЛЖ БАЙЖ ТӨРД ЯДАХДАА ХОРИН ЖИЛ АЖИЛЛАЧИХСАН ЮМ ШИГ ИХЭРХЭЭД БХ НЬ ДЭНДҮҮ ЁС ЗҮЙГҮЙ БНА.ДАХИН УИХ Д БҮҮ СОНГО.
2018-11-29
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-11-29
АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн бололвсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!
2018-11-29
Хүрэлсүхийн бууны нохой, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн Оюун-Эрдэнэ гэгч бол 1990-ээд оноос эхлэн саяхан хүртэл Дэлхйин зөн гэдэг Монголчуудын тархи угаах гаднын байгуулагад ажиллаж ирсэнийг чинь Хэнтийхэн сайн мэднэ шүү. Хүрэлсүхийн бууны нохойнууд ийм л хүмүүс шүү дээ. Тиймээс Хүрэлсүх гэгч чухам ямар бууны нохой гэдгийг монголчууд гадарлах болсон шүү!!!
2018-11-29
Dd:
Shine medee oruulaach!
2018-11-29
Хүрэлсүхээ амжилт зоригтой тууштай байгаарай. Монгол заавал ялах ёстой. ААРХАЛЫН 60 тэрбумын газрын наймааны М.Энхболдыг заавал Монгол төрөөс зайлуулж шорон луу явуулах хэрэгтэй.
2018-11-29
Хэн ч байсан адлхан доо...:
албан ёсоор авсан санал асуулга судалгаа байхгүй. яг сонгууль шиг хулхидна. дараа нь амараа шүдэнзээ асааж хайгаад ч одоо дэмжээд байгаа ард түмнийг олохгүй. нэг хүнд олон гар утас бариулаад зохиомол ард түмэн шүү дээ.
2018-11-29
зочин:
Баттулга, Хүрэлсүх хоёр нийлээд шудрага ёс ярихаар сэтгэлд нэг л буухгүй юм.
2018-11-29
зочин:
ард түмэн болон бусад нам ахмадууд монгол хүн биш юмуу үүнийг бичсэн этгээд мие-ийн хүн байна 27 той тохиролцож хожоо харснаас ард түмэнтэйгээ гэж өчигдөр орой ерөнхий сайд ойлгомжтойгоор ярьсан бишүү та 27 г хамгаалаад байх ард иргэд цөөхөн л байх хар пиарыг чинь ойлгодог болсон шүү Хүрэлсүх зоригтой дайчин байгаарай жирийн иргэд таныг огцорсон ч эс огцорсон ч дэмжнэ Жавхлан засгаа огцруулж болохгүй чи энгийн ард гаралтай гэдэг чинь үүн дээр харагдана
2018-11-29
иргэн:
Шударга ёс яриад байгаа хүмүүс яагаад хариуцлагагүй байгаа ЗГ-н энэ үйлдлийг зөв гээд байгаа юм болоо.Энэ шударга бус үйлдлээ зогсоо гэж ярьсан хүмүүс буруутан болж байгаа.С.Жавхлан чиний ямар ухамсаргүй бодлогогүй шударга ёс хариуцлагаа мэддэггүй гэдэг чинь энэ ЗГ-г дэмжвэл олонд баталлагдана.Чиний шударга үнэний төлөө гэдг чинь худлаа гэдэг нь олонд танигдана энэ чамайг дарамтлаж байгаа зйүл биш нөхөрсөнөөр л зөвлөж байна.Наад 35 нөхөртөөгөө нийлвэл буруу тийшээ л будаа тээнэ дээ.Чиний тэнгэр мэдэж дээ.
2018-11-29
Зочин:
ДЭМЖИЖ БАЙНА, БҮҮ ШАНТРААРАЙ
2018-11-29
ард:
Хүрэлсүх алдарт офшорчин Цогтбаатартай мөр зэрэгцэж суугаад шударга ёс ярина гэж юу байхав дээ хөөрхий.
2018-11-29
Хөөрхий:
Цаадуулдаа нэг хайрцаг тамхины мөнгө өгч байсан юмуу? Одоо мартаа, бага насны явдал
2018-11-29
Иргэн:
Парламентын гадна байгаа бид тэгэхээр бас хэн ч биш юм байна. Эсэргүүцсэн, дургүйцсэн хүмүүс хяналтаас гарахаар юу болдог, ямар үр дагавар гардаг зэргийг МАН-ыхан хамгийн сайн мэдмээр юм даа.
2018-11-29
Иргэн:
Зул бөхөхийн өмнө бадамлана гэж зайлуул энэ уваагүй улс улстөрчид, цүнх баригчид ард түмний хараанаас одоо мултарч чадахгүй боллоо. Төгсгөл нь ирж бн.
2018-11-29
зочин:
Монголчуудын дийлэнхи олон засгийг тогтвортой ажиллуулахыг дэмжиж байгаа. Асуудал нь УИХ, түүний дарга этгээдэд байна. АН төрийг үймуулэх ажилд оролцвол түүнээс гарах замбараагүй байдлын хэрэгт орох л болно. Өнөөдөр улс орноо бодохоос авилгачдыг өмөөрөх цаг биш.
2018-11-29
Ард:
Ард түмэн биш ! Хувийн эрх ашгийг хамгаалж байна ! Тиймээс Ард түмэн гэж ярих хэрэггүй байх ! Хэн ч гарсан төрийн ажил явдгаараа явах ёстой !
2018-11-29
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тохуурахсаар явна.
2018-11-29
Алаад хаясан:
Цогзолмаа гэж Боловсрол соёлыг урьд хожид байгаагуйгээр алж байгаа жонхуу байнаа.
2018-11-29
Улаанбаатарт, тэр тусмаа 40 мянгатад төрж, өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, тагнуулчин Хурц, У.Хүрэлсүх зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбасүрэн, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИЛЛЫН 30 жилд бид харлаа.
2018-11-29
Хөөрхий:
Цаадуулдаа нэг хайрцаг тамхины мөнгө өгч байсан юмуу? Одоо мартаа, бага насны явдал
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-11-29
ИХ нь Засгийн газар огцорвол бас адилхан огцрох хэрэгтэй бугд л но той хумуус шуу дээ терийг цэвэрлэх гээд байгаа бол бугд ижилхэн хэрээнууд бугд зайлах хэрэгтэй
2018-11-29
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-11-29
Хүрэлсүхийн бууны нохой, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн Оюун-Эрдэнэ гэгч бол 1990-ээд оноос эхлэн саяхан хүртэл Дэлхйин зөн гэдэг Монголчуудын тархи угаах гаднын байгуулагад ажиллаж ирсэнийг чинь Хэнтийхэн сайн мэднэ шүү. Хүрэлсүхийн бууны нохойнууд ийм л хүмүүс шүү дээ. Тиймээс Хүрэлсүх гэгч чухам ямар бууны нохой гэдгийг монголчууд гадарлах болсон шүү!!!
2018-11-29
МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг авч хэлэлцэж байна гэдэг чинь Монгол төрийн дээр нам гарсныг нотлох хөдлөшгүй нотлох баримт мөнөөс мөн. Түй!!!
2018-11-29
Гитлер, Хүрэлсүх хоёр бол цэргийн сагсуу бага дарга нар. Ийм мэдлэг, боловсролгүй, ёс суртахуунгүй, сагсуу хүмүүс улс нийгэмд нөхөж баршгүй гай учруулдаг. Болгоомжлогтун.
2018-11-29
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-29
Zochin:
Khurelsukh said ooroo l ekhluulsen shuu dee terzeel absan said naraasaa ekhleed salakh kheregtei bas zeel absan ikh khurliin sishuudiig tatgalzuulakh kheregtei tegeed daraa ni bulgiin gishuudee zokhitsuulakh kheregtei shuu dee tergadnii namiin khumuus aymar khamaa bna be
2018-11-29