С.Чинзориг: 300 сая төгрөгийн зээл авсан гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг
2018-11-29

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотой бие биенээ гүтгэх зүйл их байна Миний нэртэй холбогдуулан 300 сая төгрөгийн зээл авсан гэсэн яриа гарлаа. Би насаараа төрд алба хашиж байгаа хүн. Амьдралдаа ганц л удаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулсан. Өөр компани байхгүй. Надтай нэр холбогдсон компани надад хамааралгүй, ор үндэсгүй гүтгэлэг. 

 

Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Би ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр сумдаас төсөл бичүүлэн, зээл авахуулж байсан. Гэхдээ төсөл бичсэн сумдаас 40 хувь нь л зээл авсан байдаг. Зарим төсөл нь шаардлага хангаагүй, зарим нь барьцаа хөрөнгөгүй байсан юм билээ  хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.  

 

-Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юу?

 

-Одоогоор шалгагдсан зүйл байхгүй. ЖДҮХС-гийнхан УИХ-ын гишүүдээс дэмжсэн бичиг шаарддаг юм шиг билээ. 

 

-Дэмжсэн бичиг үйлдэх нь ёс зүйтэй асуудал уу?

 

-Сонгогчид нь УИХ-ын гишүүдээсээ дэмжсэн бичиг үйлдэх нь ёс зүйгүй асуудал гэж үзэхгүй байна. Би тойрогтоогоо холбоотой хэд хэдэн төслийг уламжилж явуулсан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zasag ogtsorood zai bol
2018-11-29