Ариана Гранде: Дурлалаас би жаргал бус шаналалыг мэдэрч байна
2018-11-29

Америкийн поп дуучин Ариана Гранде өчигдөр “KISS” радиод ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хувийн амьдралтай чинь холбоотой мэдээллээр ярилцлагаа эхлүүлэх үү. Зөвшөөрч байна уу?

 

-Миний хувь их эмзэг сэдэв. Үнэхээр эмзэг. Бага зэргийн айж байна. Хүмүүс биднийг шилэн сав мэтээр төсөөлөх нь үнэхээр таалагдахгүй байна. Тэр шилэн сав дотор юу ч байж болно. Олны танил эрхмүүд ч гэсэн нууцтай. Гэтэл тэрхүү нууцыг дэлгэх гээд л улайрах юм.

 

-Та өөрийгөө хайр дурлалын салбарт хэр амжилттай яваа гэж боддог вэ?

 

-Миний амжилтад хүрч чаддаггүй ганцхан бол хайр дурлал.

 

 

-Урлагийн салбарт амжилт олсон мөртлөө хайр дурлалын салбарт яагаад амжилт олдоггүй юм бэ. Энэ талаар?

 

-Сэтгэл, зүрх хэзээ ч тогтвортой байдаггүй.

 

-Та нилээн олон залуутай нэр холбогдож, заримтай нь хайрын романс хүртэл үүсгэсэн?

 

-Би залуустай болзох дуртай. Анхны уулзалтад гүн сэтгэгдэл үзүүлсэн тэр эрхэм хүнтэй би харилцаагаа цааш үргэлжүүлэхийг хүсдэг.

 

-Таны хэд хэдэн үерхэл ил болоод амжсан. Хамгийн сүүлд жүжигчин Пет Дэвидсоноос салсан. Та хоёр өнгөрсөн зун сүй тавьчихсан байсан. Гэтэл хэдхэн сарын дараа үлгэр жишээ хос салсан гэх мэдээ тарсан?

 

 

-Яг одоо миний хийж чадах ганцхан зүйл инстаграмаасаа түүнтэй авахуулсан зургаа устгах явдал.

 

-Үерхэл, сүйт тавьчихаад эцсийн алхам буюу хуримаа хийхээсээ өмнө ийнхүү салав?

 

-Бурхан л ингэж хүссэн байх. Тийм ч олон удаа дурлаж байгаагүй. Хэзээ мартахгүй гал халуун дурлалыг мэдэрч явсан. Үнэхээр бүтэхгүй зүйл бүтдэггүй юм байна лээ. Дурлал надад мартахын аргагүй шарх үлдээсээр байна. Дурлалаас би жаргал бус шаналалыг мэдэрч байна. /Арианагийн өмнөх найз залуу, реппер Мак Миллер өнгөрөгч есдүгээр сард хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 26 насандаа нас барсан/

 

-Одоо хэн нэгэнтэй болзож байна уу?

 

Үгүй ээ. Үнэхээр хэн нэгнийг хайрламааргүй байна. Зүгээр л уран бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулаад сууж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин