Квентин Тарантино Израйль бүсгүйтэй гэрлэлээ
2018-11-29

Холливуудын нэрт найруулагч, жүжигчин  Квентин Тарантино хуримаа хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 55 настай Тарантино өөрөөсөө 20 насаар дүү Израйль дуучин Даниэлле Пик гэгчтэй гэрлэсэн аж.

 

Хуримын ёслол АНУ-ын Лос Анжелес хотын нэгэн тансаг зэрэглэлийн зоогийн газарт болжээ. Уг ёслолд уригдсан зочид хосын гэрэл зургуудыг цахим хуудаст нийтэлжээ. 

 

 

Хос 2009 онд анх танилцаж, 2016 оноос албан ёсоор болж, 2017 онд сүй тавьцгаасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин