Хойд Солонгосын талд ажилласан Францыг хатуугаар шийтгэхээ мэдэгдлээ
2018-11-30

Францын Тамгын газарт ажилладаг Бенуа Кеннед гэгчийг энэ долоо хоногийн эхээр хуулийнхан баривчилсан юм.

 

 

Түүнийг Хойд Солонгосын заавраар тагнуул хийж, улсын нууцын зэрэглэлтэй материал цуглуулсан хэмээжээ.  Тагнуулынхан Бенуа Кеннедийг өнгөрөгч гуравдугаар сараас мөрдөж байсан гэнэ.

 

"Бенуа Кеннедийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа. Хэрвээ тэр буруутай нь тогтоогдож, бусдын эрх ашгийн төлөө мэдээлэл цуглуулж, тагнуул хийсэн нь тогтоогдвол хамгийн багадаа 10 жилийн ял сонсох болно" гэж албаныхан мэдэгджээ. 

 

Тагнуул хэмээгдээд буй Бенуа Кеннед бол Франц-Хойд Солонгосын хамтын нийгэмлэгийн тэргүүн аж.  Тэрбээр өнгөрсөн 2013 онд Хойд Солонгосын талаарх "Economy: Birth of New Asian Dragon" гэх ном бичиж байжээ. 

 

Сенатын Ерөнхийлөгч Жерард Ларчер "Хэрвээ энэ бүхэн үнэн бол үнэхээр ноцтой асуудал" гэж мэдэгдсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-11-26
Зочин:
Францыг гэхлээр улс болж орхино. Ярьж бичихдээ жаахан бодож хяналттай баймаар байна. Франц улс гомдол гаргавал юу гэж хариулах юм бэ? Сайтууд хүмүүстэйгээ ажиллаач.
2018-11-30