Авлигын эсрэг сурталчилгааг автобусанд хийнэ
2018-11-30

Нийслэлийн Тээврийн газар, Авлигатай тэмцэх газар, “Улаанбаатар смарт карт” ХХК авлигын эсрэг сурталчилгааг хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, “Улаанбаатар смарт карт” ХХК-ын гүйцэтгэх захирал Г.Батзориг нар гарын үсэг зурав. 

 


Санамж бичгийн хүрээнд хамтран ажилласнаар нийслэлийн зорчигч тээврийн салбарт иргэд, олон нийтэд зориулсан авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм. Тухайлбал нийтийн тээврийн үндсэн чиглэлийн автобуснуудад авлигын эсрэг зурагт хуудас, мэдээллийг байршуулах, U money цахим карт дээр авлигын эсрэг сурталчилгааг хэвлүүлэх, буудал зарлагч цахим дэлгэцээр авлигыг мэдээлэл 18001969 дугаарын утсыг сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Үргүй зардал гаргаж байгаа АТГ~ыг хянадаг шазар байна уу,хатагтай Баасан гуай?
2018-12-01
ямар тэнэг нь авилгачид автобусаар явдаг гэж боддог байнаа төрийн ордонд байдаг гэдэгийг 3 настай хүүхдээс 90 настай хөгшид хүртэл мэдэж байгаа
2018-12-01
ererer:
buruu gazraa yvuulj bnda hahahaha
2018-11-30
irgen:
ta nar boliochee naad surtalchilgaagaa torin ordon dotoroo yvuulval yasan yum be
2018-11-30