Улаанбаатар
ДОХ VS ТЭМБҮҮ
13 өдөр

 

 

Өнөөдөр олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн ДОХ өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Манай улсад  ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байж.

 

Харин Улаанбаатар хотод 2018 оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болоод байсан. Сар болгон 2-3 тохиолдлоор нэмэгдэж ДОХ-той гэх иргэний тоо нэмэгдсээр байгаа. Уг өвчнөөр өвчлөгсдийн 23.1 хувь нь 25-29 насныхан байдаг аж. Мөн түүнчлэн илэрсэн 264 тохиолдол бүгд бэлгийн замаар дамжин халдварлажээ.

 

2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас энэ онд 1 тохиолдол нас баржээ.

 

Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэдэг байна.

 

Энэ өвчинтэй Монгол Улс 20 гаруй жил тэмцэж буй ч жил ирэх тусам өвчлөгсдийн тоо өссөөр байгаа. Дайны хажуугаар дажин гэгчээр мөн тэмбүү өвчин сүүлийн жилүүдэд харанга дэлдэх болжээ.

 

Улсын хэмжээнд БЗДХ-ын 22230 тохиолдол бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1653 тохиолдол буюу нийт өвчлөлийн 7.43 хувийг эзэлж байна. Зонхилон тохиолдох БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, трихомониаз)-ын тохиолдол 15364 бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1091 тохиолдол буюу 7.1 хувь байна.  Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 11.3 хувийг өсвөр насны буюу 15-19 насны охид эзэлж байгаа бөгөөд 2016 оны байдлаар 3 өсвөр насны эх төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлжээ.

 

Үүнээс үзэхэд тэмбүү өвчин өсвөр насны охидын дунд илүүтэй дэлгэрч, газарч авч буйг харж болохоор байна. Манай улсад төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол буурахгүй, жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсад бэлгийн замын халдварт өвчний хамгийн их хувийг буюу 20.6 хувийг тэмбүү эзэлж байгаа нь Номхон далайн баруун эргийн бүс нутгаас 2-3 дахин их үзүүлэлт аж. Иймд мэргэжилтнүүд тэмбүүг илрүүлэх, эмчлэх, хүний нөөцийг бэлтгэхэд төрийн бодлого дутагдаж байгааг онцолж байна.

 

Тэмбүү эдгэрдэг өвчин ч энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо ихээр нэмэгдэж буй нь аюулын харанга дэлдэж буй явдал юм. Энэ өдөр ДОХ-ын эсрэг өдөр. Гэвч манай улсын хувьд тэмбүү өвчин мөн л анхаарал хандуулах асуудал болоод байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
яг 1921 он шиг:
Яр тэмбүү ДОХ гээд яг 1921 оных шиг түүх давтагдаж , гэр бүлийн тогтворгүй байдал завхайрал янхандалт замбараагүй газар авч монгол мөхөл сүйрэлийн ирмэгт тулж ирсэн байх шигээ. Ухаалаг Засгаас арга хэмжээ авч үндэсний мөхөл сүйрэлээс аврах цаг болжээ.
2018-12-03
irgen:
yamar ichmeer bainaa, hogjilgui yaduu buurai oron bolson ni ch yneheer haragdaj baina, zaluuchuudiin bydyyleg zambaraagui bohir ,,,belgiin zambaraagui harizaa, bolovsrol doroi ,,,yoooooe helehch yg alga
2018-12-01
bid:
Neg udaa sharlasnaas 100 udaa tembuutsen n deer gekhshig. Gekhdee zambaraagui shaalts gesen ug bish shuu. Akhdaa ireerei yum chin khodolbol.
2018-12-01