Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-12-02

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

 

       Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговийн хойд  хэсгээр цасан шуурга шуурна.

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар ñåêóíäýä 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий хөндийгөөр 18-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч 11-13 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

Shuud.mn
Сонин хачин