Монголын хүндийг өргөгчдөд баярын мэнд хүргэе
2018-12-03

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальтан болсон юм.

 

 

Түүний энэ амжилтыг мөнхжүүлж, жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр" гэж тэмдэглэж байхаар болжээ.

 

Монгол Улсын хүндийн өргөлтийн нийт багш дасгалжуулагч, тамирчдад баярын мэнд хүргэе.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Herev:
Alt avsan udriig yu gej nerleh bowl?
2018-12-03