Гэр шатаж, хоёр настай хүүхэд түлэгджээ
2018-12-03

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Хайлааст”-ын 20 дугаар гудамжинд Иргэн Д-ийн гэр шатаж, хоёр настай хүүхэд түлэгджээ.

 

Гал түймрийн тухай дуудлага, мэдээлэл 2018.11.30-ны өдрийн 17:59 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 18:09 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан байна.

 

/Уг гал түймэрт Н /2 настай, эмэгтэй/ 100 хувь түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин