Макрон, ханхүү нарын НУУЦХАН ШИВНЭЭ
2018-12-03

 

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо "Их 20" дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

 

Уг уулзалтын үеэр "алуурчин" гэгдээд буй Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар урьдчилан тохиролцоогүйгээр гэнэтийн уулзалт хийсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

Нэгэн оператур удирдагчдын ярилцаж буй үеийг дурандаа буулгасан аж. Макрон "Та намайг сонсоогүй шүү дээ. Би маш их санаа зовж байна" гэхэд ханхүү "Битгий санаа зов. Бүх зүйл хяналтад байгаа" гэж англиар хэлжээ. 

 

Тэд юуны талаар ярилцсан нь НУУЦ байгаа ч ажиллагчид удирдагчдыг Туркт амиа алдсан сэтгүүлч Жамал  Хашоггигийн талаар ярилцсан хэмээн таамаглаж байна. 

 

Сэтгүүлчийг хөнөөх захиалгыг ханхүүг өгсөн хэмээн АНУ тэргүүтэй гүрнүүд хардаж буй юм.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин