НОБГ 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ
2018-12-03

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон өнөөдөр 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.

 

 

Тайлангийн хурлын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.

 

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтын хүрээнд нийт 160 орчим  ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж, жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж байна.

 

 

Он гарсаар нийслэлийн хэмжээнд  гарсан 2891 удаагийн  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар НОБГ-ын харьяа анги, байгууллагын Гал унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, нийт 1290 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин