Я.Содбаатар: Монголын төртэй тооцоо нийлсэн
2018-12-03

УИХ-ын 27 гишүүний Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал чуулганы нэгдсэн хуралдаан дээр "унаж", Засгийн газар тогтож үлдлээ. Огцруулах сануулга авсан У.Хүрэлсүх Засгийн газраа "цэвэрлэж" эхэллээ. Тэрбээр өөрийнх нь эсрэг кноп дарсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг кабинетын зарчмаар ажиллаж чадаагүй, Ерөнхий сайдын бодлогыг баримтлаагүй шалтгаанаар огцруулахаар шийдвэрлэв.

 

Мөн ЖДҮХС-гаас зээл авсан ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болов. Сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж буй Я.Содбаатар ийм тайлбар өгч байна. 

 

 

-Та ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгсөн үү?

 

-ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсонтой холбогдуулан ёсзүйн хариуцлага хүлээж, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өнөөдөр өгсөн. Миний хамаарал бүхий аж ахуйн нэгж Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮХС-аас зээл авсан. Энэ зээлээ хуулийн дагуу авч, төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Зээлээ буцааж бүрэн төлсөн. Монголын төртэй тооцоо нийлсэн гэж хэлж болно. Монгол Улсын хууль зөрчөөгүй ч улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хийж байгаа шударга ёсны тэмцэлд дэмжлэг болох үүднээс ийм алхам хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүний хувьд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, Монгол Улсад шударга, зөв нийгэм байгуулахын төлөө хамтран тэмцэнэ.

 

-Та ББСБ-ын хэдэн хувийг эзэмшдэг вэ?

 

-Миний ХОМ дээр тодорхой байгаа. ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг. ББСБ-ын хөрөнгийн доод хэмжээ нэг тэрбум төгрөг байх ёстой. Энэ аж ахуйн нэгжийн хөрөнгө нэг тэрбумаас хэтрээгүй байгаа. Хэрвээ тэр рүү зээлийн мөнгө орсон бол нэмэгдсэн байх ёстой. Манай гэр бүлийн хүн ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг ч өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэдгийг хариуцлагатай хэлье. 

 

-Та ЖДҮХС-гийн зээл сөхөгдсөн үед өргөдлөө өгч болоогүй юу. Засгийн газар огцруулах асуудал яригдсаны дараа ёсзүйн хариуцлага хүлээж байгаа нь ямар учиртай вэ?

 

-ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон сайд нараас болж Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Энэ бол шалтиг нь. Шалтгаан нь шударга бусын төлөө, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа Засгийн газрыг энүүгээр шалтиглаж унагах гэж оролдсон. Миний хувьд энэ асуудалд холбогдсоны дараа өргөдлөө өгөх саналаа тавьсан. Салбарт нь ямар нэг асуудал гараагүй байхад сайдыг чөлөөлөх үндэслэл байхгүй гэж Ерөнхий сайд үзсэн. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гэхдээ л ЖДҮ-тэй ямар нэгэн талаар нэр холбогдсон л бол ирэх сонгуульд нэрийг нь дэвшүүлэх хэрэггүй?!?!?! Дэвшээд ч гарахгүй тул нам суудал алдахын нэмэр?! Дэвшвэл тойрог дээр нь очоод ЖДҮчин гээд сөрөг сурталчилгаа явуулаад унагах болно ш дээ?!?!?!
2018-12-04
Иргэн:
Ждүгээс зээл авсан. ББСБ тай,бас өөрөө өөртөө үлдэх кноп дардаг ийм луйварчидыг ард түмэн харж ялгах салгахтайгаа шүү.үлдсэн Амарбаясгалан гэх мэт луйварчид биднийг хуураад өнгөрчихлөө гэж бодож байна уу.даргаа
2018-12-04
Ard:
Idsen uusan chin barigdahaar bitgii hudlaa yraid bai! Ard tumen bas teneg bish shuu!
2018-12-03
Kkkk:
Zailah hergtei gishuun hun tsever ariun bh jostoi
2018-12-03
иргэн:
чи гишүүнээ чадан ядан хийвэл их юм байна доо
2018-12-03
zochin:
HURELSUH-n tumen zov.Ene odoo tootsoo niilsen geed heev neg yarih yum.Gishuun bolgon tortei tootsoo niilen geed mongo hulgailaad baival yu boloh ve ard tumeen.Shorond hiij yalyg ni edluul.
2018-12-03
zochin:
Udur tutam oroltsohgui udur tutam ashigaa avchihdag te..hariutslagtai heley ch geh shig buur teneg hun huuraad surchihsan
2018-12-03
Зочин:
Иймэрхүү хоёр нүүртэй хулгайчдыг дахин бүү УИХ-д сонго. Шудрага нэгний дүрд тоглочихожээ энэ хулгайч.Юу ч болоогүй юм шиг ард түмнийг доромжилчихож хүн хог чинь.
2018-12-03
Nam bus irgen:
ES sain ajillaj bna. Uragshaa. "Nazad puti netu"
2018-12-03
ODOO SHORONDOO MARSH
2018-12-03
Ичиж үхлээ, өмнөөс нь.:
Ичиж үхлээ, өмнөөс нь.
2018-12-03
Иргэн:
УИХ-ын гишүүний өргөсөн тангарагаа зөрчөж, ард түмнээсээ хохироосон тул гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хэрэгтэй. Тэгж чадвал чамайг буруу хүлээсэн гэж өршөөнө.
2018-12-03
Иргэн:
Хээв нэг би хууль үөрчөөгүй гэх юмдаа?!
2018-12-03
balt:
ogtsruulah yahab hatuu arga hemjee abah htei
2018-12-03
Сайн байна
2018-12-03
монгол:
Зээл авч банк бусаар хүүлсэн мѳнгѳѳ яах гэж байна.
2018-12-03
zochin:
Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авах шалгуурыг хангаж зээл авч төсөлөө үр дүнтэй хэрэгжүүлсэнээ нуугаагүй.Бусдад үлгэрлэн зээлээ төлж, хариуцлага ёс зүйтэй хандан сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан УИХ-ын гишүүн танд амжилт хүсье.
2018-12-03
Zochin:
Sain bna er hun iim l bh n zub. Bat erdene shig zan buu gargaarai bolomj urgelj bdag yum duu min
2018-12-03