Цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү
2018-12-04

Энэ сарын 3, 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Иймийн тулд цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малд явж байхдаа салхинд уруудахаас болгоомжлох, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа аль болох ойр бэлчээх, гэр, өвөлжөө, хашаа саравчаа бэхлэх, түлээ түлшээ базаах, малаа өлдөөхгүй байхад анхаарч өвс, тэжээлээ хангах зэрэг хойшлуулшгүй арга хэмжээ авч ажиллахыг малчид, мал бүхий иргэд та бүхэнд онцгойлон анхааруулж байна.
 

Shuud.mn
Сонин хачин