"Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил" сэдэвт хэлэлцүүлэг болно
2018-12-04

 

 

Хуульчид "Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил" сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны өдөр МУИС-ийн номын санд зохион байгуулахаар болжээ. 

 

УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд ЖДҮХС-аас зээл авч өгсөн нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй, улс төрийн ёс зүйгүй, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн үйлдэл болоод байна. Эрх баригчид ЖДҮ болон 60 тэрбумын асуудлаар хэлэлцсээр эцэст нь зээл авсан сайд, гишүүддээ хариуцлага тооцно гэж амлан Засгийн газраа авч үлдсэнээр асуудлыг шийдвэрлэлээ гэж эндүүрч байна. Харин хуульчдын хувьд тэдэнд хууль зүйн хариуцлага хүлээлгэж байж л асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж үзэж байгаа юм.

 

Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүд, албан тушаалтнуудад одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон бусад хуулийн нөөц бололцоог ашиглан ёс зүйн, улс төрийн, хууль зүйн хариуцлага хүлээлгэх ямар боломж байгаа талаар хуульчид, сэтгүүлчид болон сонирхсон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж буй юм байна.  

 

Хэлэлцүүлэг энэ сарын 5-ны өдрийн 09.30 цагт МУИС-ийн номын санд эхэлнэ. Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг танилцуулж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин