Кэри дуугаа дуулж чадалгүй, хүндхэн байдал оржээ
2018-12-04

Америкийн дива дуучин Мэрия Кэри Европын орнуудаар хийж  буй "All I Want For Christmas Is You" аялан тоглолтынхоо хүрээнд Швед улсад тоглолтоо хийж, фэнүүдтэйгээ уулзсан байна. 

 

 

Тэрбээр зул сарын өмнө нь дээрх тоглолтоо хийж буй учир түүний өмссөн даашинз, зүүсэн гоёл болон тайз засалт уг баярыг санагдуулам байгаа юм.

 

Хүчирхэг хоолой, эмэгтэйлэг төрхөөрөө олон улсад алдаршсан Кэри аялан тоглолтынхоо үеэр  "All I Want For Christmas Is You" дуугаа дуулж байхдаа эвгүй байдалд орж, дуугаа зогсооход хүрсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Тэрбээр тус дууны өргөлттэй хэсгийг дуулж чадаагүй аж. Түүний нэрийн хуудас болсон дуу хоолой жилээс жилд муудаж буй бөгөөд тэрбээр тоглолт бүртээ хүндхэн байдалд орсоор буй юм.

 

Дуугаа дуулж чадаагүй Кэри фэнүүддээ "Дуучин хүн ч дуугаа дуулж байхдаа алдаа гаргадаг" хэмээн өөрийнхөө үйлдлийг зөвтгөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
мэрайа кэри гээч
2018-12-10