ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр албан ёсны тайлбар хийлээ
2018-12-04

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй төрөх өчигдөр /2018.12.03/ тасгаа андуурч явсаар гадаа, таксинд төрсөн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус төвийн дарга Ш.Энхтөр албан ёсны тайлбар хийлээ.

 

Тэрбээр "Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ. Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

 

Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна. Хөхөө сайн амласан. Эх, нярайн амь нас аврагдсан. Бид эх, хүүхдэд бүх талын, үнэ төлбөргүй эмчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Манай эмнэлэгт шаардлагатай бүх зүйлс байгаа!

 

АНХААРУУЛГА ба СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Залуу охид бүсгүйчүүд, дүү нартаа хандан захих хэдэн зүйлс байна. Үүнд:

 

Залуу эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлагаа сайжруулах

 

Жирэмсэн болмогц эмчийн хяналтанд ЗААВАЛ орох! Төрөлтөнд бэлтгэж, өөрийгөө эрүүлжүүлэх

 

Жирэмсний явцад хамгийн багадаа 6 удаа хяналтын эмчид үзүүлсэн байх

 

Жирэмсэн эх төрөх бэлтгэлээ хангаж чаддаг ур чадвартай байх


Хүүгээ, охиноо хүлээн авах бэлтгэлээ хангах


Энэ бол иргэний, эх хүний үүрэг хариуцлага гэдгээ ойлгож ухамсарлах


Төрөх үйл явцын шинж тэмдгийг мэдэж, төрлөг эхлэх шинжтэй үед хугацаа алдалгүй, цагийг нь тулгалгүй харъяа амаржих газартаа боломжтой бол өөрсдөө эсвэл түргэнээр очих.

 

Хөдөө орон нутгаас хотод шилжин ирээд тухайн оршин суугаа газрынхаа бүртгэлд нэн даруй орсон байх

 

Оршин суугаа газрынхаа өрхийн эмчийн ХЯНАЛТАНД заавал орсон байх"-ыг анхааруулжээ.

Shuud.mn
Сонин хачин
чи ганцаараа татвар төлдөг юмуу?
2019-03-10
чи ганцаараа татвар төлдөг юмуу?
2019-03-10
чи ганцаараа татвар төлдөг юмуу?
2019-03-10
Irgen:
Amarjih gej irj baigaa eejuuded chin setgeleesee uilchildeg hunleg ninjin setgeltei emch suvilagch nar dutagdaj baina.eruusuu l setgeldutagdaj baina.Bi Gurvan gal emnelegt 1 say tugrugiin tulburtei tursun gej esvel bi dahij turuhgui gej ene asuudald huniirhuu handaj bolohgui.Ur hoichoo bodoj turuh emneleg tulburgui baih heregtei.Bid 120 say hun amtai uls bish.. Tsuuhuulee. Mun Urguu amarjih emnelegt ajilladag emch nar ulsiin emnelgiin hajuud tureeseer huviinemneleg ajilladagiig zogsooh heregtei.gurvan gal geh met huviin emnelegt tulburtei turuulehiig boliulah ni zuitei.Mungu ih bodson emnelgiin emch suvilagch nart ninjin setgel dutaj nudend ni mungu haragddag bolsonii ilrel ene. turuh tulburgui baih heregtei Mongoliin urs mash olon boloh boltugai.Ulsiin emnelegiin emch suvilagch nar turuh eejuuded chin setgeleesee uilchildeg boloh huviin emnelegt tulburtei turuuldgiig zogsooh tsag ni bolson.Unuudruus ehlen emnelgiin emch suvilagch nar ard olondoo ontsgoilon turuh gej irj baigaa eejuud hul hund emegteichuuded chin setgeleesee uilchildeg bolohiig husej amjilt husey.
2018-12-05
Худалч ертөнцөд
2018-12-04
Зочин:
Өвдөлд дөнгөж эхлэж байх үед очихоор болоогүй байна хүлээж бай эсвэл базлалт ойртохоор буцаад ир гээд хөөгөөд явуулдаг биз дээ. Хүлээн авах тасаг дээрээ хяналт хийж ажиллаж үзсэн үү та нар
2018-12-04
Зочин:
Өчнөөн олон хүмүүс нүдээрээ харсан байхад яасан ичдэггүй худлаа ярьдаг юм бэ? Эхлээд очиход нь хүлээж аваагүй гадаа төрүүлсэн асуудалдаа хариуцлага хүлээгээчээ. Ер нь эмч сувилагч нар татвар төлөгчдийн мөнгөөр цалин аваад ажииллаж байж хэрвээ ажиллаж чадахгүй бол сэтгэлтэй ажилладаг нэгэнд нь зайгаа тавьж өгөөчээ. Хийсэн үйлдэл чинь эрүүгийн хариуцлага хүлээх ёстой шүү. Хүний амь үрэгдсэн бол яах байсан бэ?
2018-12-04
чи ганцаараа татвар төлдөг юмуу?
чи ганцаараа татвар төлдөг юмуу?