Сенатын гишүүн ханхүүг ГАЛЗУУ, АЮУЛТАЙ гэжээ
2018-12-05

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын захирал Жина Хаспел өчигдөр Туркийн Истанбул хотын Саудын Арабын консулын газарт учир битүүлэг байдлаар амиа алдсан Жамал Хашоггийн талаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбээр өчигдөр дээрх хэргийн талаар Сенатын танхимд сонголд оролцож, мэдүүлэг өгчээ. 

 

Жина болон Конгрессын хэсэг гишүүн сэтгүүлчийг аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү  Мохаммед Бин Салманыг захиалсан гэдэгт эргэлзэхгүй буйгаа сэтгүүлчдэд илэрхийлжээ.

 

Гадаад харилцааны байнгын хорооны дарга, сенатор Боб Коркер "Хэн ч харсан энэ хэргийн ард угсаа залгамжлах ханхүү байгаа нь тодорхой байна. Энэ бол сайтар төлөвлөсөн ажиллагаа. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөж, тун болгоомжтой хөдөлсөн" гэж мэдэгдлээ.

 

Сенатор Линдси Грэхэм "Энэ хэрэгтэй ханхүү оролцоогүй гэдэг нь боломжгүй зүйл" гэв.  Өмнөд Каролина Бүгд Найрамдах намын гишүүн ханхүүг "ГАЛЗУУ, АЮУЛТАЙ" гэж тодорхойлжээ. 

 

Тагнуулынхан аллагын гол захиалагчаар ханхүүг нэрлэсэн ч Ерөнхийлөгч  Дональд Трамп уг баримттай санал нэгдэхээс татгалзсан юм.

 

Саудын Арабын прокурорууд сэтгүүлчийн аллагатай холбогдуулан 17 этгээдийг баривчилсан ба хэргээ хүлээсэн таван этгээдэд ялын дээд хэмжээ оноохоор төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

 

Мөн АНУ-ын эрх баригчид Саудын Арабын нөлөө бүхий хэд хэдэн эрхэмд хориг тавьж, газар нутагт нь хөл тавихыг хориглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин