"Шар хантаазтан"-ууд ЯЛАЛТ байгууллаа
2018-12-05

Францын эрх баригчид өнгөрөгч сард 2019 оноос шатахууны үнийг нэмэгдүүлэхээр болсон тухайгаа ард түмэндээ хандан мэдэгдсний дараахан нийслэл Парис хотноо иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. "Шар хантаанзтан"-ууд хэмээн өөрсдийгөө нэрийдсэн олон мянган жагсагч Парис хотноо жагсаал хийж, цагдаагийнхантай мөргөлдсөн юм.

 

 

Хоёр долоо хоног үргэлжилсэн үйл явдлын улмаас гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ.  Жагсагчид өнгөрөгч амралтын өдөр замдаа тааралдсан авто машинуудыг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдсэн байна. 

 

Нөхцөл байдал хяналтаас гарсан учир Ерөнхийлөгч Эммануэль Макрон аргагүй эрхэнд жагсагчдын төлөөлөлтэй уулзах санал хүргүүлсэн ч татгалзсан хариу авчээ.

 

Ерөнхий сайд Эдуард Филипп өчигдөр шатахууны татварыг нэмэгдүүлэхээ хагас жилээр хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Ерөнхий сайд төв телевизээр "Хүчирхийллээ нэн даруй зогсоо. Шатахууны нэмэгдэл ард түмний аюулгүй байдалд заналхийлэх учиргүй" гэж хэлжээ. 

 

"Засгийн газар ирэх оны эхний улиралд цалингийн доод хэмжээг 3 хувиар нэмэгдүүлж, орлого багатай иргэдэд дэмжлэг үзүүлэхээр болсон" гэж Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хэрвээ бид ингэж нэгдэж чадвал эбэ баттулга баяр тэргүүтэй үе үеийн хамгийн том луйварчид хулгайч нарыг байдаг газарт нь хүргэж чадна
2018-12-05
зочин:
бид л ингэж нэгдмээр байгаа юмдаа.
2018-12-05
Эрсдэлгуй тэмцэл гэж байхгуй юм даа!Ингэхэд манайд болооод байсан шатахууны vнийн эсрэг автомашинтай тэмцэл юу болж дууссан юм болоо,ямар нэг vр дvнд хvрсэн vv?
2018-12-05