Хэлсэн үг тань хөрсөн дээр хэзээ буух вэ, Сайд аа
2018-12-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өчигдөр /12.04/ нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцсон.

 

Уулзалтын үр дүнд энэ сарын 7-ноос буюу ирэх баасан гарагаас АИ92 автобензины үнэ 100 төгрөгөөр буурна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар камерын өмнө ам бардам хэлсэн. Энэ өгүүлбэрийнхээ араас “Аж ахуй нэгжүүд үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн манж зан гаргав. Тохиролцсон, юу юугүй л бууруулахаар боллоо гэсэн атал араас нь “итгэж байна” гэх эргэлзээтэй үг чулуудах нь дахиад л “молиг” үмхүүлэх нь гэх хардлага төрүүлж байна.

 

Автобензин хоёр хоногийн дараа хямдарна. Харин автогаз өнөөдрөөс /2018.12.04/ эхлэн 150 төгрөгөөр буураад байна хэмээсэн ч өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагийн байдлаар автогазны үнэ хямдраагүй аж ахуй нэгжүүд 1350 төгрөгөөр худалдаалсаар л байна.Тохиролцож чадлаа, шийдэлд хүрлээ л гэдэг. Угтаа бодит байдал ийм л байдаг. Хэлсэн үг нь хөрсөн дээр буух нь хэзээ юм бол доо?

 

Арванхоёрдугаар сарын 7-ноос буюу хоёр хоногийн дараа АИ92 бензины үнэ 100 төгрөгөөр буурах бол энэ сарын сүүлээр 200 төгрөгөөр буурна гэнэ. Энэ нь ч бүрэн боломжтой аж. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа. Даанч манай шатахуун импортлогчид муухай л даа. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өслөө гэх сургаар л үнээ нэмэхээр зэхэж, шатахуунаа өгөхгүй гэж гүрийнэ. Үнэ өсөнгүүт амандаа орсон тоогоороо үнээ нэмж “авбал ав” гэнэ. Эргээд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахад үнээ бууруулах нь даанч үгүй.

 

Тиймээс ч Засгийн газраас тэднийг хүлээн авч уулзаж дэлхийн зах зээл дээр 10 орчим хувиар буурах төлөвтэй байгаа учраас Монголд нийлүүлэх үнэ ч буурна. Үүний дагуу үнээ бууруулах шаардлага тавьжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ажилчин:
Ярьж байгаа шигээ биш худалч шантаажчин. Ѳѳрийн хар цагаан пиарчингуудыг тѳрийн болон тѳрийн ѳмчит бүх байгууллагуудад тараан байрлуулсан. Тэд нар нь дарга удирдлагуудаа би Занданшатарын хүн гэж айлгадаг, албан тушаалд очихын тулд бүх л бүтэн байгууллагын ажлыг гацаадаг. Ѳѳрийн хүмүүстээ хүмүүжилтэй, ёс суртахуунтай бай гэж сайн захиарай да. Нэрийг чинь баастаж мэдэх хүмүүс байна лэ шүү. Нэн ялангуяа "Чингис хаан" Нисэх буудалд үүрийг засч ѳгсѳн Пүрэвсүрэн гэдэг хүүхэн чинь бузрын хэл амтай, ичиж айхаа мэддэггүйх, мѳнгѳний тѳлѳѳ үхэн хатан хэрүүл хийдэг нѳхѳр байна лэ шүү.
2018-12-06
Ard:
Ene gej nud sokhor yum shig nuhur bolio Ortsrokh heregtei! Ta nariin naad suudak munkhiin bishee! Ard tumnii ner barihaa bolimooroo!
2018-12-05
在:
Орос ах л гэн дүүгээ бодооод нэг удааа буулгах байлгүйдэээ доллараа биш тэр рублер нь бинзиннэээ авууул таарнааа ахнараааа
2018-12-05
Оростой худалдааны алдагдлаа ярих цаг болсон.шударга сайд үүнийг хийх естой. Трамп хятадтай яриа хэлэлцээр хийж бгаа шүү дээ
2018-12-05
Иргэн:
Дизель түлш яах вэ.
2018-12-05