Хотын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхгүй
2018-12-05
Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.12.05/  болно. 

 

НИТХ ын ээлжит хуралдаанаар 2019 оны төсвийг батлах асуудал хэлэлцэнэ. Хотын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхгүй гэдгийг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Учир нь тэрбээр өөрөө өргөдлөө өгсөн тул чөлөөлөх асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах аж.

 

Хотын даргыг томилохдоо хуулиараа НИТХ дахь МАН бүлэг санал болгоно. Гэхдээ МАН ын удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчийг тодруулах бөгөөд мөн Ерөнхий сайд санал оруулах болно. НИТХ тухайн нэр дэвшигчийг дэмжвэл Ерөнхий сайд батламжилдаг хуулийн заалттай юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин