Хуурамч ботокс зардаг бүлэг этгээдийг баривчилжээ
2018-12-05

БНХАУ-ын цагдаагийнхан тусгай мөрдлөгө явуулж хууль бусаар ботокс буюу үрчлээ тэнийлгэдэг тариа зарсан бүлэг этгээдийг амжилттай баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэд ямар ч зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулдаг томоохон сүлжээг илрүүлж, шалгаж эхэлжээ. Таван этгээдийг үйлдэл дээр нь баривчилсан байна.

 

Нууц байгууламжаас 2,300 орчим ботокс тариа илрүүлж, устгасан гэнэ. Хуурамч бүтээгдэхүүн ойролцоогоор 10 гаруй мужид зарагджээ. Гэмт этгээдүүд хагас жилийн хугацаанд 30 сая юань буюу 4.3 сая ам.долларын хуурамч бүтээгдэхүүн борлуулсан байна.

 

Хятадад ботокс тариа өндөр үнээр зарагддаг учир эмэгтэйчүүд хууль бус наймаачидтай холбоо тогтоож, тэдний нууц ажиллагааг дэмжсээр байгаа нь хуулийн байгууллагын “толгойны өвчин” болж буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин