Ханиадтай хүүхдийг шалан дээр хэвтүүлвэл эмнэлгийн даргад хариуцлага тооцно
2018-12-05

-Ор хангалттай байгаа тул эмнэлгүүд ханиадтай хүүхдийг шалан дээр хэвтүүлэхээ больсон-

 

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл /2018.12.05/ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Томуугийн улирал дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Энэ жил Засгийн газрын захиалгаар 45 мянган хүн тун вакцин, АНУ-ын тусламжаар 88 мянган хүн тун вакцин, нийтдээ 125 мянган хүн тун вакцин захиалж, хүлээн авсан. Томуугийн вакцинжуулалтын хувь 96-д хүрсэн байна. Энэ жил амьсгалын замын вирус буюу томуу төст өвчний шинж тэмдэг илэрч буй ч томуугийн жинхэнэ вирус илрээгүй байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

 

Жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хугацаанд бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчигээ авах ачаалал нэмэгддэг. Ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн эмнэлгүүдэд хэвийн үед ажилладаг 977 орон дээр нэмж 356 орж нэмж үндснэдээ 856 орыг нэмэлтээр хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглахаар бэлдээд байгаа аж. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1311 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгор хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд 1827 ор бэлдсэн бөгөөд цаашид өвчлөл нэмэгдэхэд 500 орчим ор бэлэн байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

 

Тэрбээр Монгол Улсын хувьд жил бүрийн 10-5 дугаар сард хүүхдийн орны ачааллын тоо 70-80 хувьтай байдаг. Зарим ор чөлөөтэй байдаг гэсэн үг. Хамгийн хүндрэлтэй үе 10-4 сар. Энэ хугацаанд зохих арга хэмжээг авч, амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг. Одоогоос хоёр гурван жилййн өмнө үнэхээр хүнд байсан. Хүүхдүүдээ шалан дээр хүлээн авч байсан Одоо бол хангалттай нөөцтэй байгаа. Хэрэв ханиад, томуу хүрээд эрүүл мэндийн байгууллагад хандсан хүүхдийг шалан дээр хэвтүүлж тусламж үзүүлсэн бол тухайн эмнэлгийн байгууллагын дарга хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хангалттай бэлтгэл хангасан. Хэрэв шалан дээр тусламж үзүүлвэл тухайн эрүүл мэндийн байгууллагын даргад хариуцлага тооцно” гэв.

 

Нийслэлийн хэмжээнд амбулаторын 64350 хийгдсэнээс томуу томуу төст өвчтэй 2811 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувь буюу өнгөрсөн онтой харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт аж. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-5 насны хүхдүүд, 25.4 хувийг 2-5 нас, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд  эзэлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
SOS:
Ор бус агаар орчны ауилгүй байдлыг шийд Эм бус эрүүл орчныг бий болго Ор гэдэг мөнгө гэж захиралд харагдана Эм гэж яамныханд. тендер бодогдоно доо Ханиад томуунаас өөрсдийгөө хамгаалья! Хуурамч эмнээс болгоомжил!!!
2018-12-05
Хариуцлага тооцно гэдэг үгнээс залхаж байна шүү,арьсаа авч үлдэх л ядарсан арга. Ханиад томуу жил бүр л гардаг, түүнд бүх шатандаа бэлэнбайх нь чухал, бэлдээгүй байж л арга хэмжээ авна гэх юм. Ор хүрэхгүй бол газарт чгэсэн авахаас өөр аргагүй ш дээ. Дарга нараа өөрсдөө явж бодит байдлыг газар дээр нь үзэж шалгажбай
2018-12-05
Хариуцлага тооцно гээд дарга солигдоод хүүхдийн өвчлөл буурах уу, эхлээд энэ утаа бууруулна гэсэн нөхдүүдтэйгээ хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгож хүүхдийн эмнэлгээ дүүрэг болгонд барих хэрэгтэй. Тэгээд орны тоо хүний нөөцөө нэм. Дараа нь наад юмаа ярь. Байгаа цөөхөн орноос нь хүүхэд даваад ирэхээр яах юм бэ. Та нар л өөрсдөө огцормоор байна. Олон тендер ЖДҮ идсэн хулгайч нар. Нэг хүүхдийн эмнэлэг барьчих мөнгийг л 2-3 хулгайч нь аваад идчихсэн байхад юу ч ярихгүй хэрнээ ор нь хүрэлцэхгүй болохоор хариуцлага тооцно гэж хүнд суртлын, МАН-ын арга ядсан дарамталдаг аргаа больмоор юм. Их л мөнгө цацдаг. Яагаад хүүхдүүд өвдөөд байгааг судлаач. Олон эрдэмтэд ээ... Яагаад хатгалгаа болоод байгаа юм бэ Хойно чинь Орост, Улаан-үүдэд ингэдэггүй. Яагаад зөвхөн УБ-т гэж... Зөвхөн утаа ч энэ асуудал биш. Өөр олон юм бий. Худлаа сүржин шоудахаа болих хэрэгтэй.
2018-12-05