Замын цагдаагийн алба хаагчдад утаа шүүгчтэй маск өгөв
2018-12-05

 

Цагдаагийн ерөнхий газраас замын цагдаагийн алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор утаа шүүгчтэй амны хаалтыг өнөөдөр /2018.12.05/ Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайханд гардуулж өглөө.

 

Энэхүү амны хаалтыг гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад олгох ажлыг тус албанаас зохион байгуулна. Мөн замын цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дохиур, автомат шүглийг хүлээлгэн өгсөн юм.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ашгүй дээ. Замын цагдаа нарыг үүргээ гүйцэтгэн бөөн хорт утаан дунд байж байхад нь уушиг нь яана даа гэж харамсан боддог байлаа.
2018-12-06
Bolj dee
2018-12-05