Хоолны хэнхэг туссан Япон тамирчин ял авлаа
2018-12-06

Японы Маебаши дүүргийн шүүх марафон гүйлтийн тамирчин Юмико Харад ял оноосон талаар www.japantimes.co.jp сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 36 настай Харад нэг жилийн ял, дөрвөн жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Тамирчин эмэгтэй хэд хэдэн хүнсний дэлгүүрээс хулгай хийж байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 9-нд нэгэн дэлгүүрээс 382 иений үнэтэй чихэр хулгайлсан аж. 

 

Улсынхаа нэрийг өндөрт өргөж, олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, амжилт үзүүлсэн тамирчин ийнхүү хулгай хийсэн нь олны анхаарал татаж буй юм. 

 

Тэрбээр "хоолны хэнхэг" гэх өвчин тусч, байнга идэх хүсэлтэй болжээ.  Шүүхийн шийдвэрийн дараа Хара өмгөөлөгчийнхөө хамтаар хэвлэлийн хурал зарлаж, олон жил олноос нуусан үнэнээ ярьсан аж. Бага наснаасаа спортоор хичээллэсэн Хара хэтэрхий хяналт, шахалт, дарамтаас болж өнөөдрийн байдалд хүрчээ.

 

Хара "Тамирчин болсон цагаас дасгалжуулагчдын хяналтад орсон. Би хүссэн үедээ идэж, ууж чадахгүй өнөөг хүрсэн. Тэд өдөрт 4-5 удаа биеийн жинг минь үзэж, шалгадаг байсан. Мөн хэтэвч, мөнгийг минь хурааж, гадуур гарахад хүртэл хамт явдаг байлаа. Зөвхөн тэдний бэлдэж өгсөн ямар ч тэжээлгүй, шимгүй хоолыг иддэг байсан. Мөн тэмцээний өмнө турах шаардлагатай байдаг учир идсэн хоолоо бөөлжиж гаргадаг байсан. Энэ бүхэн миний эрүүл мэндэд нөлөөлж, ийнхүү хоолны хэнхэг туссан" гэж ярьжээ.

 

Тэрбээр өнгөрөгч оны наймдугаар сард мөн дэлгүүрээс чихэр хулгайлж байхдаа баригдаж, шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байна.

 

Нагоя, Осака, Хоккайдо хотноо болсон марафоны тэмцээнд Хара түрүүлж, алтан цомын эзэн болж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ogi:
Zov sh de er n hodolgoon bh heregtei hediid hezee her hugatsaatai gdgee l mdh heregtei.... Emch estoi soliorchee.
2018-12-06
s:
Монголыын шуламуууд хулгааа хиигэээд цадхаааа мэдэхгүй бүгдын иракруууу явуулууул тааарна
2018-12-06
Манай идэж уухын дон туссан улс төрчдийг ингэж шийтгэж байвал таарна.
2018-12-06
9000 төгрөгний юм хулгай хийгээд рошон явжээ хөөрхий
2018-12-06
Uujinbu:
Dasgal hudulguuniig hun uuriin biyiin ontslogt taaruulj hucheer bish hussen uydee hiih ni eruul mended heregtei. Ternees idevhtei hudulguun hiihguigeer hunii biy bulchin shurmus sul doroi achaalal daah chadvargui boldog. Alivaa yumiig taaruulj hiih, heregleh ni chuhal bolhoos, hiihgui bvl sn hiih hereggui gesen oilgolt bhgui shn burdag emch taarcheee
2018-12-06
зочин:
зүгээр байгаа биеэ зовоож дасгал хөдөлгөөн хийх ёсгүй гэж нэг алдартай эмч хэлж байсан. тэр хуралд сууж байсан манай ажлын өөрийгөө нээх спортлог гэдэг ах боож үхэх шахаж билээ. ккк. манай ажлынхан бөөн инээдэм. гадаад дотоодын олон ч эмч нар биеийн тамир, спортоор хичээллэдэг хүн мутацид орж сэтгэх чадвар тархины үйл ажиллагаа нь буруу ажилладаг болдог гэсэн. мөн сайн дурын уран сайханчдыг харж байхад ч гэсэн хөнгөн хийсвэр болдог юм билээ. амьдралаас олон жишээг та нар харна даа. ккк
2018-12-06
Ogi:
Zov sh de er n hodolgoon bh heregtei hediid hezee her hugatsaatai gdgee l mdh heregtei.... Emch estoi soliorchee.
Uujinbu:
Dasgal hudulguuniig hun uuriin biyiin ontslogt taaruulj hucheer bish hussen uydee hiih ni eruul mended heregtei. Ternees idevhtei hudulguun hiihguigeer hunii biy bulchin shurmus sul doroi achaalal daah chadvargui boldog. Alivaa yumiig taaruulj hiih, heregleh ni chuhal bolhoos, hiihgui bvl sn hiih hereggui gesen oilgolt bhgui shn burdag emch taarcheee