Тогтворгүй ОЛОНХИ, бутарсан ЦӨӨНХ
2018-12-06

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар унаагүй ч, сайд нарыг чөлөөлөх, огцруулах  ажил үргэлжилж байна. У.Хүрэлсүх парламентаас Засгаа үргэлжлүүлэн удирдах эрх авсан даруйдаа, сайд нартаа хариуцлага тооцох ажилдаа ханцуй шамдан орлоо. Тиймээс ч энэ долоо хоногийн ажлын эхний өдөр Засгийн газрынхаа танхимтай гар сэтгэл нийлж ажиллаагүй, Ерөнхий сайдаа огцруулах кноп дарсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргасан.

 

Үүнтэй зэрэгцээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь илэрч, хариуцлага тооцохын удаа дараа шаардуулж байсан ч Засгийн газрын тэргүүний “хамгаалалт”-д байсан ЗТХ-ийн шинэхэн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ цаг үеийн шахалтаар өглөө, түүнээс  бус эрхэм гишүүний хувьд  “давхар дээл”-нээсээ буухыг хүсээгүй л дээ.

 

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас  зохион байгуулалттай зээл олгосон гэж албан тушаалаас нь чөлөөлөөд, дараагийн сайдыг УИХ-аар томилж амжаагүй байсан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар  томилогдоно. Түүнийг сайдаар томилох асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал давхцсан тул түр хойшлогдоод байсан юм. Ч.Улаан гишүүн өнгөрсөн хугацаанд төрийн түшээгээр сонгогдохдоо Сангийн сайд, Шадар сайд гээд Засгийн газрын гишүүний албан тушаалд хэдэнтээ томилогдож байсан. Гэхдээ ХХААХҮ-ийн салбарыг анх удаа тэргүүлэх гэж байгаа нь энэ. Нэгэнтээ сайдаар томилогдох хэлэлцүүлэг парламентаар орж, байнгын хороодоор дэмжигдэх санал авсан Ч.Улаан Ерөнхий сайдыг  огцруулахын эсрэг кноп дарж, өөрийн томилогдох ээлжээ хүлээж байсан нь гарцаагүй.

 

Ямартай ч энэ парламентын үед ХХААХҮЯ гурав дахь сайдаа угтан авах гэж байна. Цаашлаад  БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулж,  ЗТХ-ын сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсний дараагаар  дахин сайдын томилогоо яригдана.  Эдүгээ ч дараагийн сайдын таамаглал хөврөөд эхэлсэн. Басхүү энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд  ЗТХЯ, БСШУСЯ тус тус дөрөв дэх сайдын томилгоо яригдаж байгаа. БСШУС-ын сайд асан н.Чулуунбаатарыг хамгийн богино хугацаанд  буюу хавар хичээлийн жил дуусгавар болох үед томилогдож, намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрохтой зэрэгцээд гурвсан сар энэ албыг хашаад халагдсан “семестрийн сайд” гэж олон нийт тодотгож байсан. Тэгвэл түүний энэ рекордыг ЗТХ-ын сайд Я.Содбаатар “эвдээд” байна.  Тодруулбал, ЗТХЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан.  Тиймээс ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараагаар намрын чуулганы эхлэхтэй зэрэгцээд Я.Содбаатарыг томилоод байсан юм. Гэвч тэрбээр албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан нь илэрч, эдүгээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна.  Өнгөрсөн хугацаанд ЗТХЯ-ыг хамгийн богино хугацаанд хоёр сар буюу 60 хоног удирдаад чөлөөлөгдөж байгаа юм.

 

Ийнхүү БСШУСЯ, ЗТХЯ-нд томилогдох дараагийн “давхар дээл”-тэй сайд хэн бэ гэх таамаглал хөвөрч байна. Ямартай ч БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар яригдаж байгаа. Тэр байтугай УБХ-аас эхлээд байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож ирсэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг энэ салбарыг удирдах магадлалтай гэсэн таамаглал ч гарсан байна лээ. Гэхдээ гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж байгаа эрхэм, тиймээс сайдын албан тушаалаас татгалзах магадлалтай.  ЗТХ-ийн сайдаар  Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав зэрэг Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй, хамгаалж үлдсэн гишүүдийн нэрс гарч байна.

 

Улаанбаатар хотын утаа буураагүй, эрчим хүчний салбарт доголдол гарч, тухайн салбарын сайд нарыг ч огцруулахыг зарим гишүүд шаардсаар ирсэн. Тиймээс ирэх өдрүүдэд ч Засгийн газрыг огцруулах асуудал дахин сөхөгдөхийг үгүйсгэхгүй.

 

2016 оны сонгуулиар бүрдсэн үнэмлэхүй олонхи МАН төр, засгийг тогтвортой удирдаж чадсангүй. Эрх мэдэл, албан тушаал горилсон намын дотоод хагарал нь төрийн үйл ажиллагааг тогтворгүй байдалд хүргэлээ.

 

Цаашлаад парламентад 9 суудалтай сөрөг хүчнийг ч хагаралдуулж, бүлэггүй болгон бутаргах түвшинд хүргэлээ. Засгийн газрыг огцруулахыг дэмжих АН-ын Улс төрийн шийдвэр гарч, УИХ дахь намын бүлэгтээ үүрэг өгсөн. Гэвч Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар намын бодлогынхоо эсрэг кноп дарж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үлдэхэд дэм болсон. Тиймээс ч АН-ын даргын тушаалаар Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг ирэх сонгуульд нэр дэвших эрхийг хасаад байгаа билээ. Харин Л.Болд гишүүн намын даргын шийдвэрийг мөн эсэргүүцэж, намын гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлөө өгсөн. Ж.Батзандан гишүүний хувьд анхнаасаа АН-ын угшилтэй эрхэм бус, 2008 оны сонгуулиар Иргэний хөдөлгөөний намыг байгуулан удирдаж байсан. Гэхдээ тэрбээр цаашид АН-ын шинэчлэлийн төлөө журмын нөхөдтэйгээ хамт зүтгэнэ, тэмцэнэ гэж байгаа бол Л.Болд гишүүн АН-ын гишүүнчлэлээс татгалзсанаар бие даагчийн байр суурин дээр очиж байгаа юм.  Үүнтэй зэрэгцээд УИХ дахь АН бүлэггүй болох нөхцөл бүрдээд байгаа, гэхдээ цаашид уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт ажиглаж байна.

 

Ийнхүү үнэмлэхүй олонхи төрийг тогтворгүй байдалд оруулж, улмаар сөрөг хүчин АН-ыг ч бутарган, бүлэггүй болгоод байна. Тиймээс ч нийгмийн сүлжээгээр “М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зодооны улмаас АН бүлэггүй боллоо” хэмжээн хошигнож байгаа нь оргүй үг биш. Цаашид ч У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтвортой ажиллана гэх баталгаагүй, оршин тогтнож байгаа юм.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
"Нам гэдэг бол үзэл нэгтнүүдийн холбоо бус, үйлдэл нэгтнүүдийн холбоо" гэж агуу Сталин нэгэнтээ хэлжээ. Тэгвэл Болд, Аюурсайхан, Батзандан, Оюун-Эрдэнэ гэдэг 4 улс төрийн янхан аль намын улс төрийн янхан вэ?
2018-12-06
Хятадын ухаалаг удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурал, өрөөрөө гайхагдав.
2018-12-06
Энхболд гуай наад хэдэн бууны нохой нартаа битгий бууж өгөөрэй. Монголын төрөөр тоглож гүйцлээ. Хор найруулж албан тушаалын төлөө хэнийг ч гүтгэж доромжилж яаж ч болно гээд бүр улайрчихсан байна. Монголын төр дархлаатай байх ёстой. Тодорхой шалгууртай байж Сайд дарга болдог тэр тогтолцооруу орохгүй бол амьдрал мэдэхгүй ажлын туршлага байхгүй төрийн ноён нуруу гэж байхгүй ёс зүйгүй хүндлэх хүндэтгэх гэсэн ойлголт байхгүй ийм хүмүүс гишүүн болоод яаж төрөөр тоглож байгааг хараад харамсаж байна.
2018-12-06
зочин:
Миеэ явж энэ засгийн газрын ажлыг хийлгэх ёстой, Энэ улсад эхлэж байгаа шударга ёсны тэмцлийг дарах гэж ородоод хэрэггүй,, Ард түмэн нэгэнт Ерөнхий сайдынхаа талд зогсож байгаа цагт
2018-12-06
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-06
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд орж өрийн тулам болов.
2018-12-06
Хятадын ухаалаг удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, эдийн засаг, нйигэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-06
1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөө тоглоод хаясан. Одоо 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөө тоглож байна. Болгоомжлогтун!!!
2018-12-06
1990 оюутан залуучуудыг жагсаал, цуглаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар их хөрөнгийг хувьчлал нэрээр луйвардаж авсан хамгийн том топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
2018-12-06
Zochin:
Шагналын сайд гэж юу байдаг юм, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийг олж томилох хэрэгтэй, саналаа сайдын суудлаар арилжсан нөхдүүд хэрэггүй. Эсвэл дайснаа өрртөө татах., өөртөө ойр байлгах дээдсийн ухааны мөрөөр эсрэг саналтай хүнийг томилж болох
2018-12-06