Б.Гүнбилэг: Гишүүд УИХ-ыг бойкотолж болохгүй
2018-12-06

 

Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг тавьсан билээ. Хэдийгээр УИХ-ын дарга М.Энхболд "Би хууль зөрчөөгүй"  гэж хариу өгч, гишүүдийг Дэгийн хуулийн дагуу хуралдаандаа оролцохыг уриалсан. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар оролцохгүй, чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга М.Энхболд огцор" гэсэн бичиг барьж, сандалтай суулт зарлаад байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг:

 

-Үндсэн хуульд "УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж болно гэж заасан. Хуульд заасан үндэслэл нь УИХ-ын тухай хуулийн 10.2т Нас барьсан, өөр ажилд шилжих болох бусад шалтгаанаар чөлөөлөгдөх болсныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гэх эмнэлгийн дүгнэлт гарсныг УИХ хүлээн авсан, ҮХЦ УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" бол УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй. Хуульд үүнээс өөр зүйл заалт заагаагүй. УИХ-ын даргыг хуульд зааснаас өөрөөр огцруулвал энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг. 

 

Гишүүний ёсзүйг УИХ-ын гишүүн чанд баримтална гэж хуульд заасан. Тиймээс хуульд заасны дагуу огцруулах шаардлагыг тавих ёстой.  Улстөрчид хуульд захирагдах эрхтэй. Гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж болно. Харин бүх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ыг бойкотолж болохгүй гэлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Сайханбилэг:
Үнэхээр мэдээгүй юмуу мэдэхийг хүсэхгүй байна уу энэ нөхөр 60тэрбум энэ тэрийг тэгвэл дуугай халагдах хүртлэй сууж бай
2018-12-11
He he he
2018-12-06
Иргэн:
Хууль баталдаг улсууд хуулиа зорчиж болохгүй байх аа. Энэ 4 шударга ёсондоо төөрөөд бүр будилж орхилоо. Одоо яандаа ичсэн хүн яана гэдэг билээ
2018-12-06
irgen:
Uls ornii erh ashig hondogdoj , ard tymen durguizej esergyyzvel hench hezeech ogzroh estoi !!!
2018-12-06
око:
Нээх хууль ярьсан хүн, ард иргэд ёс зүйгүй гээд байгаа юм биш үү,заавал өвдөх ёстой юу
2018-12-06
зочин:
УИХ дарга нь ёс зүйгээ чанд баримталж байгаа юм уу тэгээд.
2018-12-06
ene odoo bas khaanaas yamar yum garaad irewee, naad ul butekh etgeeddee yu zuwludug yum be dee?
2018-12-06
He he he
Zochin:
Tegeed. Gazar. Zarj , 60 terbumaar. Toriin. Albiig. Naimaalj. Boloh nee. Teneg. Zovlohontcor. Oo. Ogtcroh n buu. Hel. Hotloltcood. Zail.
2018-12-06
Тамир:
Даргын зөвлөх даргадаа л таатай байр суурь илэрхийлнэ. Түүнээс хэнийг яаж эсэргүүцэх нь бидний үндсэн хуулиар олгогдсон эрх.
2018-12-06