Ослын улмаас хоногт зургаан хүний амь нас хохирчээ
2018-12-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал өчигдөр /2018.12.05/ Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр 16.00-.1700 цагийн орчимд гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобусны жолооч мөргөж, гэмтээсэн байна. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Өнгөрөгч өдөр /2018.12.05/ зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүн, нийслэлд хоёр хүн, нийт зургаан хүний амь нас хохирчээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
oyun:
tiim shuu manaihan gartsaar ybj surah heregtei
2018-12-06
ЗОЧИН:
ХУУЛИЙН ДАГУУ ЯВГАН ЗОРЧИГЧДОД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ ЯВГАН ЗОРЧИГЧ ГАРЦГҮЙ ГАЗРААР ДУРААРАА ГАРДАГ ТЭР ДУНДАА БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАМ ДЭЭР ЭНЭ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ЗАМЫН ЦАГДАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ ЦААШИД ЭНЭ ЗАМ ДЭЭР АВТОМАШИНД ХҮН МӨРГҮҮЛЭХ НАС БАРАХ ТОХИОЛДОЛ ОЛОН ГАРНА ДАА ЯАНА ДАА
2018-12-06