Нярайн тасгийг тоног төхөөрөмжөөр хангах төслийг эхлүүллээ
2018-12-06

-ГОВИЙН БҮСИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН НЯРАЙН ТАСГИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЛЭЭ-

 

 

Энержи Ресурс ХХК, “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах 370 сая төгрөгийн төслийг эхлүүллээ.

 

Төслийн хүрээнд Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын хүүхдийн тасгууд нярайн шарлагын аппарат, инкубатор, дуслын аппарат, билиметр гэх мэт нэн шаардлагатай, олдоц, хүрэлцээ муутай байдаг тоног төхөөрөмжүүдээр хангагдана.

 

Бид 10 жилийн ойгоороо нийгэмд, ард иргэдэд бодит өгөөжөө өгөх ажлуудыг хийхээр зорьж ажилласан. 2018 онд бид энэ төсөлтэй нийлээд нийт 1 тэрбум гаруй төгрөгийг Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд зориуллаа.

Shuud.mn
Сонин хачин