Улаанбаатар
ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ, ТАРААД АЛЬ
13 өдөр

Ж.Мөнхбат: Шударга ёсны тухай ярьж байгаа гишүүд миний бланк дээр гарын үсэг зур, тэгээд тарах асуудлаа яръя. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя.

 

Ж.Бат-Эрдэнэ: Мөөгий гишүүн бланк дээрээ гарын үсгээ цуглуул, таръя яршиг. Тийм л хоншоортой юм бол дахиад сонгогдоод ороод ир. Бүгдээрээ огцоръё.

 

Л.Энх-Амгалан: Эрүүл саруулаар асуудалд хандмаар байна. Бүгдээрээ халдашгүй дархан эрхээсээ татгалзаад өнөөдөр өргөдлөө бичиж өгье. Тэгээд хуулийн байгууллагад шалгуулъя.

 

Д.Хаянхярваа: Өөрсдөөсөө ичиж байна. Бүгдээрээ сайн дураараа очиж шалгуулъя. 

 

 

 

Настай хүн үхнэ үхнэ, хүүхнүүд сална сална гэж айлгадаг гэдэг шиг энэ парламентынхан сүүлийн үед тарна тарна гэж сүрдүүлдэг болж. Гэхдээ, яана вэ, хэн ч айхгүй. Бас та нараас өөр хэн ч хохирохгүй.  УИХ тараа л биз. Гишүүдийн ам ангайх бүртээ хайр зарладаг ард түмэн лав хохирохгүй. Энэ УИХ-тай, хуралгүй ажлаа хийгээд, талхны мөнгөө олдог нь олж, олоогүй нь өлөн цөлмөн явж байгаа. Тиймээс дуугүй л тараад өг, түвэгтэй байна. Хийж бүтээсэн ажилгүй, шийдсэн асуудалгүй 75 хэрүүлчийг харахаар дургүй хүрээд байна. Төрийн ордны зөөлөн сандалд суучихаад өөр хоорондоо хэрэлдэж, татварын мөнгөнөөс идсэнээ ичих нүүргүйгээр тоочиж байгаа чинь гутмаар байна, тараад аль. Хахир өвлийн хүйтэнд наад ордныг чинь тойрон шүүрдэж байгаа цэвэрлэгчийн цалингаас суутгасан татварын мөнгөнөөс хумсалчихаад хэрэлдэхээс өөрийг хийхгүй байгаадаа ичээч ээ.

 

Бодохоор л дургүй хүрээд байгаа биз дээ. Ам амандаа таръя, таръя...хэнийг хохироох гээ вэ. Монголын төр та нарын тоглоом уу. Та нарыг хэн энд гуйж суулгаа вэ, дуугүй л тараад өг. Тэгж ярих юм бол та нар гуйж ирээд саналыг минь авч, энд суугаа биз дээ. Одоо тэгээд хэнийг хохироож, хэнд гайхуулах гээд галзуу ноход шиг аашлаад байгаа юм бэ. 

 

Парламент мэтгэлцээний талбар, олон ургалч үзэлтэй байх нь зөв гэж үү. Яасан гоё зарчим вэ. Хуулийн төсөл дээр та нар ингэж мэтгэлцдэг билүү. Бүр хуралдаа ирж суудаг уу. Чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, дарга чинь үйлээ үзээд үсээ зулгаагаад сууж байдаг нь худлаа юу. Тийм атлаа томилгоо, сандал ширээний асуудалд та нар ямар их уралцана вэ. Ямар их эрх ашигтай, хувийн сонирхолтой, яасан их өс хонзонтой хүмүүс вэ. Монголын төр, парламентын танхим та нарын шүлсээ үсчүүлэн дайрдаг хэрүүлийн талбар уу. Гишүүд ээ, хуралдааны танхимд орж ир, гишүүд ээ санал хураая гээд дарга чинь та нарыг гуйж түүдэг л юм байгаа биз. Ард түмэн та нарыг гуйхгүй ээ, зайгаа тавиад өг. Юу хийж бүтээчихээд, ямар гавьяа байгуулсан гэж тарна, тарна гэж сүрдүүлээд байгаа юм бэ. Төрийг хангалттай шимсэнийг чинь харлаа, сонслоо, үзлээ. Одоо юугаа идэх гээд уралцана вэ, зүгээр л тараад явцгаа.

 

Ард түмэн, ард түмэн гэж ярихаа ч боль. Бусдын нэр барьж дүр эсгэхийг чинь харах утгагүй байна. Бидний төлөө  та нар юу ч хийгээгүй, хэрүүл хийж, шүлсээ л үсчүүлсэн. Тиймээс одоо мэдрэлийг минь амраахыг  та нараас шаардаж байна, төрийг самрагчид аа. Худал дүр эсгэлтээс чинь, авах юмгүй хэрүүлээс чинь, шунаг сувдаг ашиг сонирхлоос чинь залхаж гүйцлээ, тараад аль. Инээдтэй, эмгэнэлтэй драмаа одоо төгсгөж үз.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тараад явцгаах бишээ зохих ял шийтгэл хариуцлагаа үүрцгээ
2018-12-07
Zochin:
Ikh khural tarlaa geed ard tumnii amidral muudakhgui shuu ta khed kharin mongoo oorsdoo gargaad dakhin songuuli khiigeerei
2018-12-07
Zochin:
Mash zob shuu dee oorsdoo shalguul buren erkheesee tatgatsakh kheregtei shuu dee barag tarakh ni zob shuu dakhiad shudargaar orsoldood garaad l irne biz dee
2018-12-07
ёстой ингэж хэлэхииг хүсэж байлаа. сүүлийн хэдэн өдрүүдэд. тараад явцгаа
2018-12-07
Эргэлзээ:
Нэг хүнийг муулахаараа газар доор ортол муулна.магтахаараа тэнгэрт хөөртөл нь магтана.Манайхан их сонин улсууд юмаа.Ямарч туйлбаргүй.Бүгд л бидний сонголт.Цэдэнбал гуайг аймаар муулаад л бүх хийсэн бүтээснийг нь үгүйсгээд л байсан.Элбэгдорж шиг сайн хүнгүй байсан Одоо түүн шиг хог алга.Одоо Хүрэлсүхийг тэнгэрт тултал магтаад л.Альч намын хүмүүст итгэх итгэл алга.Бүгд идэж уусан.Тэр битгий хэл 2 МАНАН үүсчээд байгаа юм бишүү.Ийм учраас тогтолцоогоо өөрчилмөөр байна шүү дээ.Бүгд л тоглолт хийгээд л.Ой гутаж байна.Огцорвол бүгд огцорсон нь дээр.
2018-12-07
Nyamka:
Baga daldaganaarai
2018-12-07
Тараагаад хуулийн хариуцлага хүлээлгээд идэж завшсан мөнгө хөрөнгийг нь хурааж,улсын орлого болгоод эд нараас салмаар байна.Манангаас болж ард иргэд ядуурч байгаа болохоор УИХ тарахад баярлануу гэхээс харамсах хүн нэг ч байхгүй шүү!
Тараагаад хуулийн хариуцлага хүлээлгээд идэж завшсан мөнгө хөрөнгийг нь хурааж,улсын орлого болгоод эд нараас салмаар байна.Манангаас болж ард иргэд ядуурч байгаа болохоор УИХ тарахад баярлануу гэхээс харамсах хүн нэг ч байхгүй шүү!
Энэ удаагийн УИХ үнэндээ хэрэг алга тар даа харин иргэж ирэх хэрэггүй
2018-12-07
Зочин:
Нээрээ тануусийн гараас ажил буур гарахаа байлаа одоо ард тумэнээ бодоод бугд тар унхээр залхаж бна. Энхболдоо наад хуралаа тарааж чи оороо зайлж энэ оронд амар тайван байдал болгож ог
2018-12-07
зочин:
Та нар тарсан дээр, монгол түмэн өөр сонголт хийнэ, эсвэл та нар энэ ичих нүүргүй сонсох чихгүй даргаа огцруулж өөр шударга улс орноо гэсэн дайчин хүн сонго.
2018-12-07
zochin:
Taraad dahin songogdon gej bodoj bval enduurch . Ard tumen ta nariin hend ni ch ogohgui bailgui
2018-12-07
Zochin:
Хүний гараар могой бариулахүн нь энэ Бат-Эрдэнэ. ӨӨРТ нь бланк байдаггүй юм байх даа Архидаж яваад гээчээ юу. Байдгийн бол өөрийнхөө бланк дээр гарын үсэг зуруулаач
2018-12-06
"Нам гэдэг бол үзэл нэгтнүүдийн холбоо бус, үйлдэл нэгтнүүдийн холбоо" гэж агуу Сталин нэгэнтээ хэлжээ. Тэгвэл Болд, Аюурсайхан, Батзандан, Оюун-Эрдэнэ гэдэг 4 улс төрийн янхан аль намын улс төрийн янхан вэ?
2018-12-06
УИХ ыг тараана гэвүү. Залхлаа гэв үү. Май аманд чинь салаавч. Ард түмны сонголт, тэдний төлөөллийг ганц нэгхэн хорчны захиалгаар хэдэн урвагч хийчихдэг юм биш. Захиалгаар бичээд тараачихдаг ч юм бүр биш. 20 , 21 оны сонгуулиар женко нь топор нь ч ялагдана. Яахыг нь , бүр яахыг чинь харж байя.
2018-12-06
shalguulay geheer ogtsroy geheer nuguu 4n gar tegj helehgui ym arai idej uusan hogiin garuud boshbizdee shalguilay biren erheesee tatgalzay gej duugarch chadahgui baih ym archaagui nowshnuud
2018-12-06
Zochin:
Ih hural tarsan ni deer
2018-12-06
Байгалмаа:
УИХтарлаа гээд хохирохгүй, ажиллаа гэхэд гялайж бга хүн алга. Харин ч энэ 76 татварын мөнгөөр цалинжаад, дээрээс нь хулгайлаад, бас зүгээргүй байнга хэрэлдээд түвэгтэй бна. зүгээр л зайлаад өг.
2018-12-06
irgen:
UIH-ig TARNA gehed irged bayarlana u gehees aih yum baihgui.Odoo irged gishuud 2-in dund ul oilgoltsol uuseheeree Gishuun ni Ta narig guij songogdoogui shu gej zagnah.Irged ni songuuliin ued namaig songood uguuch geed nudee uhaj uguhuus butsahgui l bsan bizde geh.Tarval galav yulchih yum shig zarim ni yarih.Heruulees zalhsan khumuus hed honog chih amar. setgel stressgui amar bh bus u
2018-12-06
Хятадын ухаалаг удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурал, өрөөрөө гайхагдав.
2018-12-06
yg ziw hellee
tegeed taraach
2018-12-06
xotiin irgen:
Yostoi unen zuv heljee, neeree l taraad uguuchee xulgaichuudaa... oroi TV xarxaar oi gutax um... zaluuchuud, xuuxed noxoin doog bolj bna.... xulgaichuud neeree l xurdan taraad uguuch... endees xen xoxirox um be? bi bolon manai ger bul l lav xoxiroxgui!!!!!!
2018-12-06
Zochin:
Enkhbold darga yu gej ta nariin sorgoor ajillaa ogokh be dee Khurelsukh odoo bolio yum bishuu ter turkhiriad bgaa nokhodoo ikh khurald ni suulgaldaa bolokhgui bol taraa
2018-12-06
Zochin:
Za khurdan taraad ogoo Monkhbat terguutei kheden shudarga gishuud bna shuu dee
2018-12-06
зочин:
Яг тарж харагдаа ч, цагаа тулахаар бүгд стандал ширээтэйгээ зууралдаад хөгөө хөлдөө чирэх биз
2018-12-06
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-06
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-06
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд орж өрийн тулам болов.
2018-12-06
1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөө тоглоод хаясан. Одоо 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөө тоглож байна. Болгоомжлогтун!!!
2018-12-06
1990 оюутан залуучуудыг жагсаал, цуглаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар их хөрөнгийг хувьчлал нэрээр луйвардаж авсан хамгийн том топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
2018-12-06
MGL:
Энэ их хуралд байгаа МАНАН-ынхан ард түмнийг мангар гэж бодоод байх шиг. Мие Эби 2 томилсон хууль шүүхийн барлагууддаа их найдаж байна даа. Олны хилэн хөдөлвөл тэд нар чинь амь амиа бодоорой л болох байх шүү. Улс орон та нарын тарьсан гай гамшигт хангалттай сүйдэж байна шүү
2018-12-06
Хах Ха Миеэг огцруулахгүй тарахаар МАНАН-ын томилсон хүмүүс хэвээрээ үлдээд. тэгээд та нарыг шалгахраар онц гэж гардаг юм байгаа биз дээ. Их л өөмхий санаагаар сэтгэж дээ.
2018-12-06