Байлдааны онгоцууд мөргөлдөж, зургаан хүн сураггүй болжээ
2018-12-06

Японы тэнгисийн эрэг орчимд өчигдөр 02.00 цагийн орчимд АНУ-ын бөмбөгдөгч "F/A-18" онгоц, цэнэглэгч "KS-130" онгоцтой мөргөлдсөн талаар "www.pratttribune.com" сайт  мэдээллээ.

 

 

Уг ноцтой ослын дараа "KS-130" онгоцонд зорчиж явсан таван хүн, сөнөөгч онгоцны нисгэгч сураггүй алга болжээ. Албаныхан ослын газар ажиллаж, самналт хийж эхэлсэнэ байна. 

 

Аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний баг бүрэлдэхүүн оролцохоор хөдөлсөн талаар "NHK" агентлаг мэдээллээ. 

 

Нисэх онгоцнууд  АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазаас зэрэг хөөрч, хуваарийн дагуу сургалтын нислэг үйлдэж байсан гэнэ. 

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин