Өнөөдөр бензинийн үнэ буурах ӨДӨР
2018-12-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар /2018.12.04/ нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулахаар тохиролцсон.

 

Уулзалтын үр дүнд энэ сарын 7-ноос буюу өнөөдрөөс АИ92 автобензинийн үнэ 100 төгрөгөөр бууруулна гээд шатахуун импортлогчид Төрийн ордноос гарч одсон. Тэдэнтэй уулзсаны дараагаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 7-ноос буюу хоёр хоногийн дараа АИ92 бензинийн үнэ 100 төгрөгөөр буурна. Дараа нь энэ сарын сүүлээр 200 төгрөгөөр буурна гэдгийг ч хэлсэн. Тийм ээ, өнөөдөр шатахуун үнэ буурах өдөр. Итгэж хүлээсэн ардынхаа сэтгэлийг гонсойлгохгүй л байгаасай шатахуун импортлогчид минь. Гадаа хүйтний эрч улам чангарч өглөө машинаа асаах гэж үгээ хэлж, байдаг бензинээ барж буй хэдэн муу жолооч нар шатахуун хямдрахыг бараг л шүлсээ залгин хүлээж сууна.

 

Автобензин хоёр хоногийн дараа хямдарна. Харин автогаз өнөөдрөөс /2018.12.04/ эхлэн 150 төгрөгөөр буураад байна хэмээсэн ч өчигдрийг хүртэл автогаз хуучин үнээрээ буюу 1350 төгрөгөөр худалдагдсаар  өнөөдрийг хүрлээ. "Үнэ хямдарна гэсэн аль вэ" гэхээр "Мэдэхгүй" хэмээн түгээгчид нь толгой сэгсрэх. Өнөөдөр харин бензинийн үнэ буурах өдөр. Хэрэг эрхлэх газрын даргын хэлсэн үг хөрсөн дээр бууж “Үнээ буулгана гэдэгт итгэж байна” хэмээсэн горьдлого тээсэн “гуйлтын” хариуд өнөөх “том толгойтой” шатахуун импортлогчид нь бензинээ хямдруулдаг л байгаа.

 

Шатахууны үнэ дэлхийн зах дээр өслөө гэх сургаар л нэг өглөө сэрэхэд л үнээ нэмчихдэг. Энэ байдал өнгөрөгч оны хоёрдугаар сард дараа нь есдүгээр сард ч давтагдсан. Хэрэглэгчид хэлсэн үнээр нь хүлцэнгүй ноомой л худалдаж авдаг. Харин одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 10 орчим хувиар буурах төлөвтэй байгаа аж. Тиймээс шатахууны үнэ буурах бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Үнээ нэмэхэд нь дуугуй л авдаг. Одоо харин үнээ буулгахыг дуу нэгтэйгээр шаардмаар байна. Тэд нэмдэг. Бид авдаг. Үүний адил бид шаарддаг. Тэд үнээ хасдаг баймаар байна. Өнөөдрөөс АИ92 автобензинийг 100 төгрөгөөр хямдруулж авах эрх нь ард түмэнд бий. Үүнийг хэн нэгэн санаанаасаа зохиогоогүй ТӨР хэлсэн. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
дархан:
нэгдээд шатахуун импортлох уу иргэдээ
2018-12-09
зочин:
Өнөөдрийн бууна гэдэг чинь 00 цагаас эхэлж буулгах ёстой гэсэн үг шүү дээ Дарханд л лав өглөө 8 цаг гэхэд буулгасан нэг ч колонка алга түгээгчээс нь асуухаар мэдэж байгаа юм байхгүй буурна гэж ярьсан юм уу гээд өөдөөс асуугаад байна лээ
2018-12-07
x:
shaaa buuj haragdaaach bvh yum osson baina
2018-12-07
500 төгрөгөөр буух ёстой муусайн луйварчид дэлхийн ханш буучаад байхад
2018-12-07
...:
авто газ буухгүй л байна. Безины үнэ буухлаар дагаад хямдрах байх гэж найдаал хүлээж байхаас
2018-12-07
НИК, Магнай трейд, Содмонгол, Шунхлай-н эздийн хоншоорыг шалгах өдөр юм биз дээ
2018-12-07