Мексикийн гоо бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо
2018-12-09

БНХАУ-ын Санья хотноо өнгөрсөн шөнө дэлхийн гоо сайхны олимп гэгдэх 68 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

Энэ жилийн титмийн эзнээр  Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе тодорчээ. Ийнхүү Мексик улс түүхэндээ анх удаагаа Дэлхийн мисстэй болж байна. 

 

 

Харин удаах байранд Тайланд болон Беларусын гоо бүсгүй шалгарчээ. Энэ жилийн гоо сайхны олимпт нийт дэлхийн 118 орны гоо бүсгүй оролцсон аж. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин