'Шар хантаанзтан'-ууд дахин Парис хотыг түйвээв
2018-12-9

Францын нийслэл Парис хотноо өчигдөр "шар хантаазтан"-ууд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Эрх баригчид дээрх жагсаалаас урьтаж, Парис хотын томоохон дурсгалт байгууламжуудын үйл ажиллагааг зогсоох, хаах, жагсаал болох бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулах худалдаачдад анхааруулага хүргэсэн аж. Мөн цагдаагийн албан хаагчдыг хуягт машинаар тоноглох зэрэг арга хэмжээ авчээ.

 

Цагдаагийнхан хяналтаас гарсан жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэж, улмаар нулимс асгаруулагч хий ашигласан ба гал тавьж, иргэдийг заналхийлсэн хэд хэдэн этгээдийг баривчилсан байна.

 

Жагсаалын үеэр 140 гаруй иргэн шархадсан гэнэ.

 

Засгийн газар ирэх оноос шатахууны татварыг нэмэхээ мэдэгдэх үед, иргэд дургүйцлээ илэрхийлэн гудамж талбайдаа гарч жагссан юм. Уг жагсаал хоёр долоо хоног үргэлжилсэн ба гурван хүн амиа алджээ. Эрх баригчид өнгөрөгч долоо хоногт буулт хийж, ирэх оныг хүртэл татвар нэмэхгүй гэдгээ илэрхийлсэн. 

 

Жагсагчдын гол зорилго биелсэн ч тэд дахин жагссан нь эрх баригчдынхаа явуулж буй бодлого таалагдахнгүй байгаа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаарджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин