Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгтнүүдийг Туркийн талд өгөхгүй
2018-12-10

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй алга болсон "Вашингтон Пост" сонины сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэрэгтэй холбогдуулан 11 этгээдийг баривчилсан билээ.

 

 

Саудын Арабын прокурорууд дээрх этгээдүүдийн тавд нь ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэхээр төлөвлөж буйгаа зарласан юм.

 

Туркийн эрх баригчид сэтгүүлчийн учир битүүлэг хэрэг Туркийн газар нутагт болсон учир сэжигтнүүдийг нэн даруй шилжүүлэн өгөхийг Саудын Арабын эрх баригчдад хандан илэхийлээд буй. 

 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейр мэдэгдэл хийх үедээ "Сэжигтнүүдийг Туркийн талд хүлээлгэн өгөх шаардлага байхгүй" гэж хэлжээ. Сайд үргэлжлүүлэн "Уг хэрэгтэй мөн угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманыг холбож, буруутгах шаардлага байхгүй" гэлээ.

 

Турк, АНУ зэрэг орнууд сэтгүүлчийн аллагыг ханхүү захиалсан хэмээж, буруутгаж байгаа юм. 

 

Сэтгүүлчийг амиа алдахаасаа өмнө эрх баригчдынхаа эсрэг томоохон жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байсныг гэрчлэх цахим шуудангууд ил болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин