Ванесса Понсе: Дэлхийн мисс болсондоо итгэж чадахгүй байна
2018-12-10

БНХАУ-ын Санья хотноо 68 дахь удаагийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн титмийн эзнээр Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе тодорчээ. Шинэхэн дэлхийн мисс хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе ээ. Та үнэхээр гайхалтай бас үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Маш их баярлалаа. Би энэ гайхалтай тэмцээнд ялалт байгуулаад титмийн эзэн болсондоо итгэж чадахгүй байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Үнэхээр итгэхийн аргагүй юм.

 

-Дэлхий нийтээрээ таны гоо үзэсгэлэнг шагшин магтаж байна?

 

-Энэ ялалт ганцхан миний ялалт биш.

 

 

-Мексик улс анх удаагаа “Дэлхийн мисс”-тэй болж байна?

 

-Тийм ээ. Эх орноо төлөөлөн оролцох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ард түмэн, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйгээр энэ сайхан титэм, алдар нэрийг эх орондоо авчирч буйдаа өөрөөрөө бахархаж байна.

 

-Өнөөдрөөс таны амьдрал эрс өөрчлөгдөх болно. Та бэлэн үү?

 

-Мэдээж хэрэг.

 

 

-Та бизнесийн удирдлагаар суралцдаг мөн хөтлөгч болох мөрөөдөлтэй гэсэн?

 

-Тийм ээ би ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ амжилт үзүүлэхийг хүсдэг. Би хэзээ ч хүсэл мөрөөдлөө орхихгүй.

 

 

-Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд 118 орны гоо бүсгүй оролцсон. Та аль орны гоо бүсгүйчүүдтэй илүү дотно нөхөрлөв?

 

-Бидний үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө болон үзэл бодол тэс өөр. Гэхдээ энэ бүхэн бидний нөхөрлөлд огт нөлөөлөөгүй. Бид маш сайхан харилцаатайгаар энэ сайхан тэмцээнийг өндөрлүүлсэн.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
аргагүй сайхан бүсгүй юм өө
2018-12-11