Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11

Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Лхагвадэмбэрэлийн Батжаргал Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга боллоо. 

 

Мөн тус тэмцээнд оролцсон Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг гүнзгий түвшинд хоёр дахь жилдээ оролцож, мөнгөн цом хүртсэн байна.

 

Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала лампур хотод энэ сарын 9,10-нд болсон аж. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zzz:
Mundag , ulbar shar bgaasai kkkk
2018-12-11
Zocnin:
Hoorhon ohindoo bayar hurgey
2018-12-11
Зочин:
Манай Монгол хүүхдүүд үнэхээр мундаг байна. Өсвөр үеийнхэн маань Монголыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулна да. Баяр хүргэе бяцхан аваргууддаа
2018-12-11
guest:
Мундаг хөөрхөн охин
2018-12-11