Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12

Монгол Улсын Компанийн тухай хууль болон СЗХ, МХБ-ийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн гаргасан  "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/17 тоот тогтоолоор "Би Би Эс Эс ҮЦК" ХХК, "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК-иудын биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хаслаа. 

 

Тус компаниудын харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 127 тоот тогтоолын дагуу "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлсэн тул гишүүнээс хасагдсан дээрх компаниудын харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин