Буутай этгээд сүмд халдаж, 5 хүнийг хөнөөжээ
2018-12-12

 

Бразилийн Сан Паулогийн ойролцоо Кампинас хотын нэгэн сүмд зэвсэгт хадлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлагаар таван хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан байна.  Халдлага болох үед сүмийн том танхимд иргэд мөргөл үйлдэж байжээ.

 

“Зэсвэгтэй этгээд мөргөлчдийн дунд байсан ба гэнэт гал нээсэн гэж Бразилийн “O Globo News” сонинд бичжээ.

 

Цагдаа нарыг ирэхээс урьтаж, гэмт этгээд өөрийнхөө толгой тус газар руу буудаж, амиа хорлосон гэнэ.

 

Гэмт этгээдийн хувийн мэдээлэл болон халдлага үйлдсэн шалтгаан ТОДОРХОЙГҮЙ байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин